Синьхуа агентлагийн мэдээ: Хятадаас Жакарта-Бандуны чиглэлийн хурдны төмөр замаар хүргэсэн өндөр хурдны галт тэрэгний багц иж бүрэн хяналтынхаа хамтаар есдүгээр сарын 01-нд Индонезийн Жакарта хотын Танжунг Приок боомтод очжээ.
Жакарта-Бандун чиглэлийн хурдны төмөр зам нь Хятадын төмөр замын цогц технологийг ашигласан гадаад дахь томоохон төслийн нэг бөгөөд 11 хурдны галт тэрэгний багцыг Хятадад үйлдвэрлэсэн юм.
Энэ удаад Индонезид тээвэрлэн хүрсэн эхний хоёр галт тэрэгний нэг нь зорчигч тээвэрлэлтийн зориулалттай өндөр хурдных, нөгөө нь хурдны төмөр замын үзлэг шалгалтын иж бүрэн хяналтын машин механизмууд болно. Үлдсэн 10 галт тэргийг төлөвлөгөөний дагуу 2023 оноос өмнө Хятадаас Индонез руу хэсэгчлэн тээвэрлэх ажээ.
Сэтгэгдэл ( 0 )