В.Путин: Бид юу ч эхлүүлээгүй, харин ч дуусгахыг хичээж байна

2022 оны 09 сарын 10

ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн форумын үеэр Ерөнхийлөгч Владимир Путин урт хугацаанд үргэлжилсэн илтгэл тавилаа. Путиний тавьсан илтгэлээс онцолбол:


 

Барууны ноёрхол багасч байна

 

Дэлхий нийт эдийн засгийн ноцтой сорилтуудтай тулгарч байгаа бөгөөд цар  тахлын нөлөөнөөс ялгаатай нь өнөөгийн үймээн самуун нь барууны орнуудын ухамсартай шийдвэрийн үр дүн юм. Барууны орнууд бусад үндэстнүүдэд хүсэл зоригоо тулгах гэж оролдож байна.  АНУ дэлхийн эдийн засаг, улс төрд ноёрхлоо алдаж байгаа нь барууны элитүүдийн хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа "тектоник шилжилт" юм.

 

Барууныхан ядуу үндэстнүүдийг хуурдаг

 

Дэлхийн эдийн засгийн хямрал эмзэг бүлгийн орнуудад хамгийн их хохирол учруулж байна.  Үүний зэрэгцээ барууны орнууд зөвхөн өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн туслахыг хүсэж байгаа дүр эсгэж байгаа нь Украины үр тарианы экспортын хэлэлцээрээс харагдаж байна. Долоодугаар сард Турк, НҮБ-ын зуучлалын дагуу Орос үр тариа ачсан хөлөг онгоцуудыг Украины боомтуудаас гаргахад нь туслахаар тохиролцсон. Гэсэн хэдий ч ихэнх хөлөг онгоцууд тэмцэж буй орнууд руу бус Европын холбооны  орнууд руу явсан.

Орос хориг арга хэмжээг даван туулж байна

 

Барууны орнуудын эдийн засаг, санхүү, технологийн түрэмгийллийн учруулсан хохирлыг Орос харьцангуй сайн даван туулж байна. Манай улсын санхүүгийн систем тогтворжиж, инфляц буурч, ажилгүйдэл түүхэн доод түвшиндээ хүрч байна. Зарим компаниуд, ялангуяа бизнес нь  Европоос хамааралтай байсан компаниуд хамгийн их хохирсон. Гэхдээ ОХУ-ын Засгийн газарт тэднийг дэмжих механизм бий.

 

Азийн орнууд хамтран ажиллахыг хүсэж байна

 

Ази, Номхон далайн бүс нутгийн ихэнх улс орнууд хориг арга хэмжээний хор хөнөөлтэй логикийг үгүйсгэж, ард түмнийхээ сайн сайхны төлөө бизнесийн харилцаа холбоо, эдийн засгийн өсөлтийг дэмжихийг эрмэлздэг. Орос  үндэсний бүрэн эрхт байдлын талаар ижил төстэй байр суурьтай тоглогчдыг үнэлдэг.

 

Украин дахь мөргөлдөөнийг Орос эхлүүлээгүй

 

Бид юу ч эхлүүлээгүй. Харин ч дуусгахыг хичээж байна. 2014 онд Украинд ард түмнээ эрхшээлдээ оруулахыг санаархсан хүмүүс зэвсэгт эргэлт гаргасны дараа цэргийн ажиллагаа эхэлж, Донбассын иргэдийг найман жил хоморголон устгасан. Орос найман жилийн дараа цэргийн хүч хэрэглэхээр шийдсэн. Үүнийг хийх нь Москва энхтайвны аргаар хамгаалж чадахгүй байсан Донбассын ард түмний өмнө хүлээсэн ёс

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
A(202.55.188.44) 2022 оны 09 сарын 11

All hydaj busnuichaad yu ch ehluuleegui genuuu

0  |  0
Уншигч(66.181.161.59) 2022 оны 09 сарын 11

Байнга үхэл ялагдлын айдастай, бас агуу ихийн дэмийрэлтэй хүний хөөрлөөр хэлсэн үг.

1  |  0
mnbvcб(176.66.87.78) 2022 оны 09 сарын 10

Удахгүй дарангуйлагчдын адил өөрийнхөндөө дүүжлүүлнэ

0  |  0
99(202.21.109.53) 2022 оны 09 сарын 11

zov shuu de

0  |  1
Shar tohoi.(178.209.133.214) 2022 оны 09 сарын 10

Delhii Amerka ba Evropiin hurngutunguudiin dald deeremiin ajilgaanaas salah ni mash zuv.Delhiin bvhn hvn amiig dollor evro punt udirdah iostoi uym uu.Mash zuv olon jiliin daraa hen ni zuv baisaniig tvvh haruulah bolno.Ukeran tsevsegiin tum,uriin tsugluulag bolvoo.Har tamhichin erunhiilugch jvjegchin balaad hayava .Ukeraniig pashizamiig ogt vgvi hiih heregtei.Mongold hurngutungvvd pashizam ajilgaa yavuulj ehleed baigaa shvv.

1  |  0
parnaz(188.95.34.48) 2022 оны 09 сарын 11

Estoi galzuu amitan yum aaa

3  |  0
Зоч(59.153.114.65) 2022 оны 09 сарын 10

Оросыг сүйрүүлж байгаа мулгуу хөгшин

3  |  1
пошел в жопу(64.119.23.133) 2022 оны 09 сарын 10

Русский военный корабль иди на хуй.

4  |  1
Тэнэг(66.181.183.132) 2022 оны 09 сарын 10

Галзуу өвгөн

2  |  1
орхон(66.181.160.113) 2022 оны 09 сарын 10

үнэн шүү

3  |  0
Top