Лос Анжелес хотод зам тээврийн осол гаргаж зургаан хүний аминд хүрсэн сувилагчийн хэргийн шинэ нотлох баримтыг дэлгэлээ. Осол гарах үед тэрээр өөрийгөө 90 милийн хурдтай явж байсан хэмээн мэдүүлсэн байдаг ч шалгалтын явцад түүнийг 140 милийн хурдтай явж байсан болохыг тогтоосон байна.
Түүнийг ухаангүй, эрүүл мэндийн шалтгааны улмаас уг ослыг гаргасан хэмээн өмгөөлөгчид нь маргаж байна. Сэтгэцийн хоёр туйлт эмгэгтэй тэмцэж байсан тухай эмнэлгийн баримт бичгүүдийг нотлох баримтдаа хавсаргасан байх бөгөөд осол гарах үед ухаан алдсан байсан гэх дүгнэлтийг багтаажээ.
Николь Линтоны гаргасан зам тээврийн ослын улмаас зургаан хүн амь насаа алдсны дотор нэг гэр бүлийн дөрвөн хүн байжээ. Хөл хүнд Ашари Райн, 11 сартай хүү Аллонзо болон нөхөр Райнольд Лестер нар уг ослоор өөд болсон. Тэд жирэмсний хяналтын эмчдээ үзүүлэхээр явж байгаад ийнхүү осолд орсон гэх мэдээлэл цацагдсан нь олон хүний сэтгэлийг шимшрүүлээд байна.
Сэтгэгдэл ( 2 )
Yadag teneg ve, huurhii ger bvl
Яадаг мам бэ