Жянсү мужийн Лян Юнган хотноо нүүрс нийлүүлэлтийн үйлчилгээний бааз байгуулах барилгын ажлын гол хэсгийг өнгөрсөн сард барьж дуусгажээ. Өнөөдрийн байдлаар тус баазын дотоодод машин төхөөрөмж угсрах ажил үргэлжилж байна.
Тус бааз ашиглалтад орсноор нэгэн зэрэг 1 сая орчим тонн нүүрс хадгалах боломжтой. Энэхүү бааз нь нүүрсний бизнестэй холбоотой худалдан авах, борлуулах, хадгалах, зөөвөрлөх, шалгах зэрэг ажлыг түргэн шуурхай хийж, бүс нутгийн эдийн засгийн чанартай хөгжлийг ахиулахад чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: CCTV.com
Сэтгэгдэл ( 0 )