Синьхуа агентлагийн мэдээ: Америкийн Лос Анжелест энэ 12-ны өдөр сармагчны цэцэг өвчний улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Лос Анжелесийн Нийгмийн эрүүл мэндийн газар, Америкийн Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвтэй хамтран энэ нь тус онд АНУ-д сармагчны цэцэг өвчнөөр нас барсан анхны тохиолдол болохыг баталжээ. Тус байгууллага нас барсан хүний талаар өөр мэдээлэл өгөөгүй байна.
Нэмж дурдахад, Техаст нас барсан өмнөх тохиолдол нь сармагчны цэцгийн халдварынх мөн эсэхийг холбогдох байгууллагууд шалгаж байгаа юм. Наймдугаар сарын 30-ны өдөр Техасын Эрүүл мэндийн үйлчилгээний газраас мэдэгдэхдээ "Дархлааны систем ноцтой буурсан"-аас тус мужийн Харрис дүүргийн насанд хүрсэн оршин суугч сармагчны цэцгийн улмаас нас барсан гэв.
АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн энэ сарын 13-ны өдөр шинэчилсэн тоо баримтаас үзвэл, Америкт сармагчны цэцэг өвчний халдвар авсан нийт 22630 тохиолдол бүртгэгдсэнээр одоогоор дэлхийд халдварын хамгийн тохиолдолтой орон болоод байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )