III Чарльз хаан Харри болон Эндрю нарыг албан тушаалаас нь ТҮДГЭЛЗҮҮЛЭХЭЭР яаравчилж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 19

 

III Чарльз хаан хааны ордныг цэцглэх ажилдаа оржээ. Тэрээр хааны үйл хэргийг үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд төрийн зөвлөхөөр ажиллах хүмүүсийн нэрсэд өөрчлөлт оруулахаар яаравчилж байгаа аж. 

Энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд ханхүү Эндрю, Сассексийн гүн, Беатрис гүнж нарын төрийн зөвлөхөөр ажиллах эрхийг албан ёсоор хасах юм. 

1937 онд батлагдсан хуулиар хаан ширээнд заларсан хүний эхнэр / нөхөр болон өөр насанд хүрсэн дөрвөн хүнийг төрийн зөвлөхөөр дуудах тухай заасан байдаг. Хатан хаан II Элизабетийг амьд ахуйд уг үүргийг Чарльз, Уиллъям, Харри, Эндрю нар гүйцэтгэдэг байжээ. Түүний нөхөр хунтайж Филлип нас барахаасаа өмнө мөн энэхүү үүргийг гүйцэтгэдэг байсан бөгөөд одоогийн хаан Чарльзын сонголт олны анхаарлыг татаад байна. 

Ханхүү Харри болон Эндрю нар хааны гэр бүлийн гишүүн байхаа больсон тул тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийн тулд ордон шахалт үзүүлж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж эхэлжээ. 

Хаан Чарльз энэхүү албан үүргийг Анна гүнж болон хунтайж Эдвард нарт өгөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Төрийн зөвлөхүүд дуудагдах нь ховор байдаг ч энэхүү албан тушаалыг хаших нь нэр төрийн хэрэг байдаг. Энэхүү өөрчлөлтийг тус улсын парламентийн гишүүд хэлэлцэж баталдаг бөгөөд аль болох хурдан хугацаанд шийдвэрлэх хүсэлтэй байгаа тухай эх сурвалжууд дурдаж байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бахтаа(64.119.20.236) 2022 оны 09 сарын 23

Билэгдэлийн хааны билэгдэлийн зөвлөх хэн ч байсан яахав ээ. Сул чөлөөтэй намайг нэрлэвэл би татгалзахгүй гэж шийдсэн!!!

1  |  3
Zochin(64.119.23.161) 2022 оны 09 сарын 23

Anne gunj hamgiin ih taalagddag. Shudarga bas yos zuitei

4  |  0
Z(202.9.46.240) 2022 оны 09 сарын 19

Хэн ?

1  |  0
оооо(150.129.143.120) 2022 оны 09 сарын 23

энд бас л хор хутгаастай айн кк

5  |  1
Top