Хятадын хөдөө аж ахуйн өндөр технологийн үзэсгэлэн нээгджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 19

Синьхуа агентлагийн мэдээ: “Инновац, хамтын ажиллагаа ба хүнсний аюулгүй байдал” сэдвээрх Хятадын хөдөө аж ахуйн өндөр технологийн 29-р үзэсгэлэн  Хятадын хөдөө аж ахуйн технологийн хот хэмээгдсэн Шааньшигийн Яанлинд нээгджээ.

Уг үзэсгэлэн нь таван өдрийн хугацаатай явагдах бөгөөд үзэсгэлэнгийн үеэр 2022 оны Яанлингийн орчин үеийн хөдөө аж ахуйн дээд түвшний форум, 2022 оны Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжлийн дугуй ширээний уулзалт зэрэг 11 томоохон арга хэмжээг зохиох юм.

 

 

Өнгөрсөн онуудтай харилцуулахад уг үзэсгэлэн нь танхимаар, цахимаар,тариалангийн талбайгаас харуулах зэргээр технологийн дэвшлийг уялдуулан ашигласан нь хөдөө аж ахуйн чухал ололт амжилтыг цогцоор нь харуулах боломжтой болгожээ.

 

 

"Хөдөө аж ахуйн олимп" гэгддэг Яанлингийн өндөр технологийн үзэсгэлэн нь 1994-ээс уламжлал болгон зохион байгуулагдсан бөгөөд 28 жилийн турш дотоодын олон газруудаас гадна Орос, Канад, Израил зэрэг 70 гаруй улс орон, бүс нутгаас хөдөө аж ахуйтай холбоотой хэдэн арван мянган аж ахуйн нэгж, технологи, боловсролын байгууллагууд оролцсоор ирсэн.

Эдгээр жилүүдэд 30 сая гаруй худалдаачид иргэд оролцож, 180 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэгдэж, хуримтлагдсан хөрөнгө оруулалт, гүйлгээний хэмжээ нэг их наяд юаниас давсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top