Mongolian Mining Week: Орон нутгийн иргэдийн эсэргүүцлийг хэлэлцэнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20

Эрдэс баялгийн салбарын “Mongolian Mining Week 2022" арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Уг салбарын хамгийн  их анхаарал татсан,  гарц шийдэл хүлээсэн гол  асуудлуудын нэг нь  орон нутгийн  иргэдийн эсэргүүцэл байдаг.

Тэгвэл  "Mongolian Mining Week 2022" арга хэмжээний хүрээнд  орон нутагт болон дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад үүссэн хүндрэл бэрхшээлийг харилцан ярилцаж, түүнээс гарах гарц шийдлийг тодорхойлсон  уулзалт өнөөдөр болох юм.

Ашигт малтмал, газрын тосны газар,  Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл,   Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци  хамтран зохион байгуулж буй "Хариуцлагатай Уул Уурхай ба Орон нутаг" хурал 14.00 цагт  эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top