Метроны буудалд хамтран ажилладаг эмэгтэйгээ ХӨНӨӨСӨН этгээдийг саатуулжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20

 

Сөүл хотын метроны буудал дахь ариун цэврийн өрөөнд хамтран ажилладаг эмэгтэйгээ хөнөөсөн 31 настай эрэгтэйг цагдаа нар саатуулан баривчилжээ.  

Жон хэмээх энэхүү эрэгтэй өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн орой метроны 2-р шугам дахь Синдан өртөөний ариун цэврийн өрөөнд талийгаач эмэгтэйг хутгалан хөнөөсөн бөгөөд түүнийг тус метроны буудлын ажилчид болон иргэд хамтран баривчилж цагдаад хүлээлгэн өгсөн байна. 

Хохирогч хутгалуулсныхаа дараа яаралтай тусламжийн хонхыг дарж тусламж дууджээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч харамсалтай нь хоёр цагийн дараа нас баржээ. 

Цагдаа нарын мэдээлснээр сэжигтэн нэг удаагийн малгай өмсөн хохирогчийг 70 минутын турш нуугдан хүлээсэн гэнэ. Сэжигтэн уг хэргийг эртнээс төлөвлөж үйлдсэн тухайгаа цагдаа нарт мэдүүлжээ. 

Хохирогч сэжигтнийг өөрийг нь мөрдөөд байгаа тухай хоёр удаа гомдол гаргажээ.Өнгөрөгч хоёрдугаар сар болон долоодугаар сард сэжигтнийг яллагдагчаар татан байцаасан бөгөөд хэрэг болсон өдрийн маргааш сэжигтэнд холбогдох шүүх хурал болох байсан гэнэ. 

Цагдаа нар сэжигтэн Жон охид, эмэгтэйчүүдийн зургийг зөвшөөрөлгүй авсан хэргээр ажлаасаа халагдсан нэгэн байсан тухай мэдээлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top