БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл

Админ | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч дараах мэдэгдлийг гаргалаа.

Мэдэгдэлд: "Сүүлийн үед, Монголын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Тайванийн эрх баригч Ардчилсан дэвшилт намын Гадаад харилцааны албаны дарга У Жаошегийн нийтлэлийг гаргасан байна. Энэхүү нийтлэлд “Тайванийн тусгаар тогтнол” гэх агуулгыг эрээ цээргүй тарааж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 дугаар тогтоолыг мушгиж, Тайвань бол БНХАУ-ын нэг хэсэг гэдгийг санаатайгаар үгүйсгэж, “Тайванийг НҮБ-д элсэх”-ийг уриалсан байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч энэ асуудлаар албан ёсны мэдэгдэл гаргаж байна:

Дэлхий дээр нэг л Хятад улс бий. Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг. Энэ бол ямар ч хүн, ямар ч хүчин өөрчлөх боломжгүй бодит үнэн. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 дугаар тогтоолд БНХАУ-ын Засгийн газар нь Хятадын бүх ард түмнийг төлөөлөх цорын ганц хууль ёсны Засгийн газар гэж тодорхой хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймээс Тайвань НҮБ-д элсэх асуудал огт байх боломжгүй.

COVID-19 цар тахал дэгдсэнээс хойш, “Тайванийн тусгаар тогтнол” хэмээх салган бутаргах хүчин янз бүрийн шалтаг гаргаж, халдвар хамгааллын сэдвийг улс төржүүлж, олон улсын тавцанд нэг Хятад зарчмыг өдөөн хатгахыг завдсан. Гэвч, нэг Хятад зарчмыг баримтлах нь ерөнхий хандлага хийгээд ард түмний хүсэл, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын харилцааны хэм хэмжээ, олон улсын нийгэмлэгийн нийтлэг ойлголцол юм. “Тайванийн тусгаар тогтнол” хэмээх салган бутаргах хүчний санаархал бүтэхгүй.

Монгол Улсын Засгийн газар нэг Хятад зарчмыг тууштай баримталж, “Тайванийн тусгаар тогтнол”-ын эсрэг байдагт Хятадын тал талархал илэрхийлье. Монголын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл зарим тал дээр хуурмаг байдалд автаж, Монгол Улсын бодлоготой харшлах нийтлэлийг нийтэлсэн явдалд бид харамсаж байна. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнээс суралцана гэж найдаж байна. Хятад, Монгол хоёр улс Иж бүрэн стратегийн түншүүд, найрсаг хөршүүд. Хятадын талын улс орныхоо бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж буй хичээл зүтгэлийг Монгол Улсын Засгийн газар болон ард түмэн цаашид ч мөн ойлгож, дэмжинэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(176.66.87.78) 2022 оны 09 сарын 20

Одоо бүр юу унших юу бичхийг зааж байна өмхий хужаанууд

0  |  0
хар(122.201.23.219) 2022 оны 09 сарын 20

За за Хятадууд та нар нэг улс байна уу саланги улс байна уу бидэнд ямар хамаа байна аа. Юун сүржин мэдэгдэл гаргадаг юм.

0  |  0
БНМАУ(192.82.73.240) 2022 оны 09 сарын 21

Тайван тусгаар улс, Монголд элдэв юм тулгахгүй шүү. Монголд ардчилагдаж буй орон зарим хаагдмал боогдмол орныг бодвол.

1  |  2
Top