НАТО Украины мөргөлдөөнөөр батлан хамгаалахын шинэ технологи туршиж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 21

НАТО Украины мөргөлдөөнийг ашиглан батлан хамгаалах салбарт өндөр технологи нэвтрүүлэх боломжийг судалж байна гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын туслах Дэвид ван Вил мэдэгджээ.

Өнгөрсөн долоодугаар сард Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников Украин улс туршилтын полигон болж хувирсан тухай мэдэгдэж, өрнөдийн зэвсэг үйлдвэрлэгчдэд хандан Оросын эсрэг тулааны талбарт шинэ бүтээгдэхүүнээ туршихыг уриалж байсан билээ.

Хиймэл оюун ухаан, мэдээллийн сан, жолоочгүй тээврийн хэрэгсэл, квант технологи, биотехнологи зэрэг салбарт ихээхэн дэвшил гарч байна. Гэхдээ энэ бүх технологи батлан хамгаалах салбарт үр дүнтэй хэрэглэгдэж буй нь бага. Тиймээс НАТО Украин дахь мөргөлдөөнийг анхааралтай ажиглаж, технологийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг судалж байна гэж Дэвид ван Вилийн хэлснийг “Defense One” хэвлэл дурджээ.

Top