Меган Марклыг "нарциссист социопат" гэж ажилчид нь тодорхойлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 26


Гүнгийн авхай Меган Марклыг ажилчид нь "нарциссист социопат" хүн хэмээн дүгнэсэн тухай тун удахгүй хэвлэгдэн гарах гэж буй шинэ номонд бичжээ. 

"Courtiers: The Hidden Power Behind the Crown" хэмээх энэхүү номонд ханхүү Харри болон Меган Маркл нарын тохиромжгүй зан авирын тухай дэлгэрэнгүй гарах аж. 

Тэдний туслах байх нь үнэхээр хүнд хэцүү, сэтгэл зүйн дарамттай байсан тухай арын албаны ажилчид нь ярьжээ. Хэдэн цагаар ч хамаагүй ажилтнуудаа хэл амаар доромжилж, буруу зүйл хийсэн тохиолдолд ажлаас нь хална хэмээн сүрдүүлдэг байсан бөгөөд заримдаа биелүүлэх боломжгүй зүйл шаардан дарамталдаг байсан аж. 

Меган Маркл Харриг ордноос гаргах талаар эртнээс төлөвлөсөн тухай мөн нэгэн ажилтан нь дурджээ. Ажилтнуудаараа үргэлж даажигнан, доог тохуу хийдэг байсан бөгөөд ажилчид нь айсандаа чичирч, зүрх нь үхдэг байсан тухай дээрх номонд дэлгэрэнгүй бичжээ. 

Тэдэнд ажилладаг байсан хүмүүс "Сассексийн амьд үлдэгсдийн клуб" хэмээн өөрсдийгөө нэрлэжээ. Харри болон Меган нарыг ордонд байх үед эдгээр үйл явдлууд болдог байсан бөгөөд дэлгэрэнгүй зүйлсийг "Courtiers: The Hidden Power Behind the Crown" номноос унших боломжтой аж. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mj(98.204.176.20) 2022 оны 09 сарын 26

Horvoo ertonc neg tsegees uussen.bidnii durgui hench bidnii neg heseg salgaj oilgoh bolomjgui umdaa

0  |  0
ж(202.179.25.6) 2022 оны 09 сарын 27

Энэ хар гажигтай хүүхэн гэж санагддаг

9  |  0
Хуульч(66.181.182.159) 2022 оны 09 сарын 27

Энэ бол хүйсээ сольсон эр хүн.гэдгийг нуудаг.аргагүй сатанистууд даа

5  |  3
Top