БНАСАУ пуужин хөөргөжээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 26

БНСУ-ын Армийн нэгдсэн штабаас есдүгээр сарын 25-ны өдөр мэдээлснээр, мөн өдрийн өглөө БНАСАУ-ын хөөргөсөн ойрын тусгалтай баллистик пуужин 60 километрийн өндөрт 600 орчим километр нисжээ.

Есдүгээр сарын 25-ны өдрийн 6 цаг 53 минут орчимд БНАСАУ Хойд Пёнганы Тэхён бүсээс Солонгосын хойгийн зүүн талын усан хил рүү ойрын тусгалтай баллистик пуужин харвасныг БНСУ-ын арми мэдээлж байсан юм. Одоогоор БНАСАУ-ын тал ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байсаар байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top