Ерөнхийлөгч Владимир Путин хэрвээ Оросын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлвэл Украинд цөмийн зэвсэг хэрэглэнэ гэсэн сүрдүүлэгт барууны орнууд хэрхэн хариу өгөх талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Тэрбээр "Биднийг цөмийн зэвсгээр шантаажлах гэж байгаа хүмүүс салхи тэдний зүг эргэж ч болно гэдгийг мэдэж байх ёстой. Энэ бол хий хоосон яриа биш" хэмээсэн. Гэхдээ 1945 онд АНУ Японд хоёр атомын бөмбөг хаяснаас хойш Путин цөмийн зэвсэг гаргахад бэлэн гэдэгт шинжээчид итгэлгүй байна. Хэд хэдэн шинжээч, албаны хүмүүс Орос цөмийн дайралт хийвэл үүсэж болох хувилбаруудын талаар таамаг дэвшүүлжээ.
ОРОСЫН ЦӨМИЙН ДАЙРАЛТ ЯМАР БАЙХ ВЭ?
Шинжээчдийн үзэж байгаагаар Москва хэд хэдэн “тактикийн” буюу байлдааны талбарт цөмийн бөмбөг байршуулах магадлалтай. Тактикийн цөмийн зэвсэг нь АНУ-ын хамгийн том стратегийн цэнэгт хошууны 1.2 мегатон буюу 58 мегатонн бөмбөгтэй харьцуулахад 0.3 килотонноос 100 килотонн хүртэл тэсрэх хүчтэй жижиг зэвсэг юм.
Тактикийн бөмбөгүүд нь дайны талбарт хязгаарлагдмал нөлөө үзүүлэхээр бүтээгдсэн бол стратегийн цөмийн зэвсэгтэй харьцуулахад бүх төрлийн дайнд ашиглах боломжтой. 1945 онд АНУ-ын Хирошимад хаясан атомын бөмбөг нь ердөө 15 килотонн жинтэй байв.
МОСКВА ЮУГ ОНИЛОХ ВЭ
Шинжээчдийн үзэж байгаагаар ОХУ хэрэв Украинд тактикийн цөмийн бөмбөг ашиглавал зорилго нь тус улсыг бууж өгөх эсвэл хэлэлцээрт дагаар оруулах, Украины барууны дэмжигчдийг хагалан бутаргах явдал юм. Вашингтон дахь Стратегийн болон олон улсын судалгааны төвийн (CSIS) цэргийн шинжээч Марк Кансиан Орос фронтын шугамд цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх магадлалтай гэжээ.
Түүний үзэж буйгаар Путин Украины цэргийн бааз руу довтлох, эсвэл хотын төв рүү дайрч, олон хүний амь насыг хохироож, улс төрийн удирдлагыг устгах оролдлого хийж магадгүй гэнэ.
Цагаан ордны цөмийн бодлогын шинжээч асан Жон Вольфстхал баасан гарагт “Substack” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Ийм хувилбарууд нь НАТО-г (Хойд Атлантын гэрээний байгууллага) болон Путиний эсрэг дэлхий нийтийн зөвшилцлийг хагалах зорилготой байх магадлалтай. Энэ нь амжилтанд хүрэх эсэх нь тодорхойгүй бөгөөд шийдэмгий байдал шиг цөхрөл дагуулж магадгүй” гэжээ.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 5 )
Puten ba Orosiin tsevsegt hvbchenii erunhii udirdagch.JOKU.Mongol tsustai uym bolohoor anhanaasaal .CHingesiin dainii taktegiig heregleed Evrop ba ANU iig tsalhaaj baigaa ni ilt .Ar hvch nuutsiig ni shavahaj bna daa.Neg dovtoplood neg uharaadal hamag baidagiig ni baraj bna daa.
Huulindaa ehelj tsomiin zevseg hereglehgui geed zaasan bdag,tuuniigee mordono gej olon udaa toriin terguunuud n helsen dee..
Яаж эзлэх үү чи энд пс ний араас бураад суухаар яваад байлдаан хө
Украиныг хурдан эзэл
Dain uduusun Ykrainiig unsen tovrog bolgono Oros tun udahgui