Ханхүү Харри болон Меган Маркл нарыг албан ёсоор тушаал бууруулжээ.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд хааны удмын гэр бүлийнхний веб сайт дээрх жагсаалтыг өөрчилж, Харри болон Меган нарын нэрсийг жагсаалтын хамгийн доод хэсэгт байршуулжээ. Өмнө нь тэдний нэрс Уиллъяам болон Кейт Миддлтон нарын доор байрладаг байсан. 2020 онд албан тушаалаасаа татгалзсаны дараа Анна гүнжийн доор нэрс нь байршсан бол хаан III Чарльзын хаанчлал эхэлсний дараа ийнхүү жагсаалтын хамгийн доор байрлаад байна.
Хатан хаан II Элизабетын оршуулах ёслолын үеэр Харриг цэргийн дүрэмт хувцас өмсөхийг хориглосон. Чарльз хааны зөвшөөрлөөр дүрэмт хувцасаа өмсөх боломжтой болсон ч мөрөн дээрх хатан хааны "ER" тэмдэглэгээг хураан авсан юм.
Мөн тэднийг оршуулгын ёслолын үеэр нэгдүгээр эгнээнд суухыг хориглож хоёрдугаар эгнээнд суулгажээ. Оршуулах ёслол дууссны дараа Меган Маркл хаан Чарльзтай ганцаарчилсан уулзалт хийх хүсэлт гаргасан ч хаан түүнийг нь хүлээн аваагүй байна.
Харри, Меган хоёр хааны удмын гэр бүлийнхэнтэй учир зүйгээ олох нь хатан хаан II Элизабетын "эрхэм хүсэл"-ийн нэг байсан. Гэсэн ч тэдний зай улам холдсоор буй нь харамсалтай байгаа тухай хэвлэлүүд онцолжээ.
Сэтгэгдэл ( 7 )
Харригаас ахимаг америк авгайгаас нь болж садан төрөл хүртэл холдож байна.
Ooroo l haanii udmaas tatgalzcan ym chin oor yah ystoin m dee…. Ehner ni uhaantai eregtei bsan bol iim yvdal bgui bsan daa… Hunii hani hamgiin chuhal…. Dotood cetgel ni boon ataarhal emegtei haragddag ugaasaa… Gemgui tsarailchaad
Мөнхийн рашаан балгацгаачихсан юм шиг хөгийн хогийн үзэл бодолтой юмаа.
Албан тушаалаа өгсөн болохоос хамаатан саднаа больсон биш дээ. Яасан хатуу дэг гэж ийм байдаг байх нь вэ.
HARRI N YVJ YVJ ILUU ER HUN TALDAA SHUU....UURUU DURLASAN L BH GEHDEE EHNER BOL BURUU SONGOLT...
эхнэрээ буруу сонгож дээ
Zvgr engiin hvn shigl amidarsan ilv. Az jargaltai shdee haanii udamd bsan ch baigaagvu ch tsagaa hvreheer bvdg tengerlvv ywna