“Ард түмэндээ сайн сайхныг эрэлхийлье, үндэснийхээ сэргэн мандалтыг эрэлхийлье, дэлхий дахины найрамдлыг эрэлхийлье”

Админ | Zindaa.mn
2022 оны 09 сарын 29

(БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын БНХАУ  байгуулагдсаны  73 жилийн ойн нийтлэл)


2022 оны 10 сарын 1 бол БНХАУ байгуулагдсаны 73 жилийн ой тохиох өдөр. Миний бие бүх найз нөхөдтэй Улс тунхагласан баяраа хуваалцаж, эх орондоо сайн сайхны ерөөл өргөхийг хүслээ. Мөн энэхүү завшаанаар Хятадын хөгжлийн ололт амжилт, туршлагыг танилцуулж байна.

Өнгөрсөн 73 жилийн хугацаанд Хятадын Коммунист Нам (ХКН)-ын хүчирхэг удирдлага дор, Хятадын ард түмэн зоригтойгоор эрэлхийлж, тасралтгүй дадлагажиж, хатуу ширүүн замаар урагшилж, тэмцлээ хурцалж байсны дүнд Хятадын онцлогт социализмын замыг амжилттай нээж чадсан. ХКН Хятадын ард түмнийг тэргүүлэн дагуулж хувьсгал, бүтээн байгуулалт, шинэчлэлийн аугаа их ялалтад хүрч, тэг эхлэлээс хангалуун чинээлэг байдлыг биелүүлж, цааш хүчирхэг болох хүртэл түүхийн олон үсрэлтийг хийлээ. ХКН нь ямагт Хятадын ард түмэн, Хятад үндэсний замчлагч, гол тулгуур байж, орчин үеийн чинээлэг нийгмийг цогцоор байгуулах шинэ замналыг эхлүүлсэн. Хятадын түмэн сэтгэл нэг, итгэл ургаа хад адил. ХКН-ын удирдлага, Хятадын онцлогт социализмыг тууштай баримталдаг. Хятадын үндэсний  их сэргэн мандалт буцах аргагүй түүхийн шинэ үйл явц руу орсон.

Өнгөрсөн 73 жилийн хугацаанд Хятадын ард түмэн Хятад улсыг ядуу буурай, хоцрогдсон орноос дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон болгон хөгжүүлэхийн төлөө зориглон шаргуу хөдөлмөрлөж, ажилласан. Тэр дундаа, ХКН-ын 18-р их хурлаас хойш Ши Жиньпингийн эдийн засгийн үзэл санааны удирдлага дор Хятад улс илүү чанартай, илүү үр ашигтай, илүү эрх тэгш, илүү тогтвортой, илүү аюулгүй хөгжилд хүрэх зам руу хурдаа нэмсээр ирсэн. Хятадын эдийн засгийн чадал, шинжлэх ухаан, технологийн чадал, үндэсний хүч чадал, олон улсад үзүүлэх нөлөөлөл нэмэгдсээр байна. 2021 оны дүнгээр Хятадын эдийн засаг 17.7 их наяд ам.долларт хүрч, дэлхийн хоёр дахь эдийн засаг хэвээр байна. Нэг хүнд ногдох ДНБ 12551 ам.долларт хүрч, 12000 ам.долларын түвшинг давж,  Хятадын ДНБ өмнөх оноос 8.1%-иар өсөж, хоёр жилийн дундаж өсөлт 5.1%-д хүрсэн нь эдийн засгийн өсөлтийн хурдаараа дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын дунд тэргүүлж байна. Хятадын эдийн засгийн хүчин чадал мэдэгдэхүйц өсөж, томоохон зорилт бүрэн биелж, хөгжлийн шинэ хэв маягийг бүрдүүлэхэд шинэ алхам хийж, өндөр чанартай хөгжилд хүрэх шинэ үр дүнд хүрсэн байна. 2022 оны эхний хагас жилийн байдлаар, Хятадын эдийн засаг цар тахлын нөлөөг даван туулж, сэргэж эхэлсэн ба тус хугацааны ДНБ-ний өсөлт 2.5%-д хүрч, эдийн засгийн үзүүлэлтүүд тогтворжин, нэмэгдэж байна. Оны эцсийн байдлаарх эдийн засгийн өсөлтийн хурд нэмэгдэх ба дэлхийн голлох эдийн засгийг үргэлжлүүлэн тэргүүлэх төлөвтэй байна.

Өнгөрсөн 73 жилийн хугацаанд ХКН "ард түмнийхээ аз жаргалыг эрэлхийлэх, үндэсний сэргэн мандалтыг эрэлхийлэх" түүхэн эрхэм зорилгоо ямагт чанд баримталсаар ирсэн. Тэр дундаа, ХКН-ын 18-р их хурлаас хойш Ши Жиньпин дарга төвтэй ХКН-ын Төв хороо Хятадын ард түмнийг ядуурлаас ангижрах тэмцэлд тэргүүлэн хөдөө, тосгоны 98.9 сая хүн амыг ядуурлаас гаргаж, туйлын явуу хүн амын асуудлыг түүхэн хэмжээнд шийдвэрлэлээ. Энэ үйл явдал  хүн төрөлхтний ядуурлын эсрэг тэмцлийн түүхэнд тодоос тод хуудсыг үлдээж, дэлхийн ядуурлыг бууруулах үйл хэрэгт Хятадын мэргэн ухаан, Хятадын шийдлээр оруулсан хувь нэмэр болж дэлхий нийтэд өргөнөөр сайшаагдсан. ХКН нь чинээлэг нийгмийг цогцоор бүтээх, нэг тэрбум гаруй хүн амд чинээлэг нийгмийн үр өгөөжийг хүргэхээр Хятадын ард түмнийг нэгтгэн удирдсаны үр дүнд Хятадын ард түмэнд сайн сайхан амьдрах боломжийг олгож, дэлхийн хөгжилд эерэг эрч хүч нэмсэн. Ковид-19 цар тахал дэгдэхэд, ХКН ард түмний амь нас, эрүүл мэндийг нэгдүгээрт тавихыг тууштай баримталж, хүн хүчний бүх талын зохион байгуулалт, эд материалын хангамж, шинжлэх ухаан, технологийн дайралт, нөөц баялгийн дайчилгаатай дайтаж, цар тахлын эсрэг тэмцэлд харьцангуй богино хугацаанд стратегийн чухал үр дүнд хүрч чадсан. Хятад улс мөн бусад улс орны хүн амын аюулгүй байдалд анхаарал хандуулж, олон улсын хамтын нийгэмлэгүүдийн цар тахлын эсрэг тэмцэлд идэвхтэй туслалцаа үзүүлж ирсэн. Одоогийн байдлаар Хятад улс 100 гаруй улс орон, олон улсын байгууллагад 1.2 тэрбум тун вакцин, анхдагч шингэн нийлүүлж, 150 гаруй улс орон болон олон улсын 14 байгууллагад  эд материалын буцалтгүй тусламж үзүүлээд байна.

Өнгөрсөн 73 жилийн турш Хятад улс дэлхий дахинд эв найрамдлыг эрэлхийлсээр ирсэн бөгөөд дэлхийн энх тайвныг хамгаалах, бүх хүн төрөлхтний хөгжлийг ахиулахад чухал хүч болсоор ирсэн. Хятад улс ямагт бие даасан энх тайвны гадаад бодлого хэрэгжүүлж, энх тайван хөгжлийн зам, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр бусад улс оронтой найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэхийг тууштай баримталж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулахыг идэвхтэй урагшлуулсаар ирсэн. Дэлхийн тэнцвэргүй, бүрэн бус хөгжлийн асуудлыг шийдэж, дэлхийн энх тайван, хөгжлийг хамтдаа хамгаалахын тулд Хятад улсын дарга Ши Жиньпин "Дэлхийн хөгжлийн санаачилга" болон "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга"-г дэвшүүлсэн.  "Дэлхийн хөгжлийн санаачилга" нь олон улсын нийгэмлэгт, хөгжлийг тэргүүнд тавих,  ард түмэн төвтэй байх, уужуу хүртээмжтэй байх, шинийг санаачилдаг байх, хүн ба байгаль эв найртай зэрэгцэн оршдог байх, үйл хөдлөлөөр тэргүүлдэг байхыг баримталдаг Хятадын мэргэн ухаан, Хятадын төлөвлөгөөгөөр хувь нэмэр оруулсан. Харин "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга" нь нийтлэг, цогц, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг уриалж,  энх тайван, эв найртай, хамтын ажиллагаатай шинжийг агуулсан хариуцлагатай хандлагаар олон улсын аюулгүй байдалд тулгарсан сорилтыг шийдвэрлэх Хятаын төлөвлөгөөг гаргасан юм. . Энэхүү хоёр том санаачилга нь дэлхийн ихэнх улс орнуудаас нааштай хариу, дэмжлэг авсан нь хүн төрөлхтний энх тайван, хөгжлийг дэмжих эрхэм дээд үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулсан юм.

Эрхэм нөхөд өө,

ХКН-ын 19-р их хурлаас орчин үеийн социалист улс орныг цогцоор байгуулах их төлөвлөгөөг гаргасан. Уг төлөвлөгөөгөөр, 2035 он гэхэд орчин үеийн социализм байгуулахыг үндсэндээ биелүүлж, энэ зууны дунд үе гэхэд манай улс чинээлэг, хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилт, эв найрамдалтай, үзэсгэлэнтэй орчин үеийн агуу социалист орон болон байгуулагдах юм. Тэр үед,  Хятадын материаллаг соёл иргэншил, улс төрийн соёл иргэншил, оюун санааны соёл иргэншил, нийгмийн соёл иргэншил, экологийн соёл иргэншил бүрэн сайжирч, улс орны засаглалын тогтолцоо, засаглалын чадавх орчин үед хэв шинжтэй болж,  бүх талын чадвар болон олон улсын нөлөөллөөр тэргүүлэх орон болно. Бүх ард түмний чинээлэг байдал үндсэндээ биелэгдэж, Хятадын ард түмэн илүү аз жаргалтай, энх тунх амьдралыг эдэлж,  Хятад үндэстэн дэлхийн улс үндэстнүүдийн дунд илүү золбоолог зогсож, Хятадын үндэсний аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх болно.

Удахгүй ХКН 20-р их хурлаа хуралдуулна. Энэ бол Хятадын ард түмэн орчин үеийн социализмыг цогцоор байгуулах шинэ аяныг эхлүүлж, 2-р зууны жилийн зорилгын төлөөх тэмцлээ элүүлэх цаг үед болж буй нэгэн  маш  чухал хурал.  УГ их хурлаар шинэ эринээс хойш  Ши Жиньпинтэй  төвтэй ХКН-ын Төв хороо нам, улс орны бүх үндэстнээ нэгтгэн удирдаж, Хятадын онцлогт социализмыг баримтлан хөгжүүлснээр  олж авсан чухал ололт амжилтууд, үнэ цэнтэй туршлагыг бүрэн хэмжээнд дүгнэнэ. Мөн олон улсын болон дотоодын нөхцөл байдалд гүнзгий дүн шинжилгээ хийж, шинэ эриний, шинэ аялал,  улс орны хөгжлийн шинэ шаардлага,  ард түмний шинэ хүлээлтийг бүрэн таньж ойлгон, үйл ажиллагааны хөтөлбөр, гол чиглэлийг боловсруулна. Хурлаар бид өөртөө итгэх итгэлийг бэхжүүлж, шударга байдлыг сахин хамгаалж, шинийг санаачилж, зоригтойгоор урагшлахад бүх нам, үндэстэн ястны ард түмнийг дайчлан, "таван бие нэг цогц" төлөвлөгөө болон "дөрвөн цогц" стратегийг үргэлжлүүлэн иж бүрнээр урагшлуулан, бүх ард түмний хамтын хөгжил, чинээлэг болох зорилтыг тууштай ахиулж, намын шинэ бүтээн байгуулалтын их төслийг эрчимтэй ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг идэвхтэй ахиулж, орчин үеийн социалист улсыг цогцлоож Хятадын үндэсний аугаа их сэргэн мандалтыг урагшлуулахын төлөө эв нэгдэлтэйгээр тэмцэх болно.

Эрхэм нөхөд өө,

Өдгөө зуунд тохиол байгаагүй нөхцөл байдал, цар тахал нэгэн зэрэг үүсэн үргэлжилж,  олон улсын нөхцөл байдал байнга өөрчлөгдөж, дэлхийн бүтэц байдалд гүнзгий зохицуулалт бий болж, бүс нутгийн байдал нарийн төвөгтэй өөрчлөгдөж байна. Энх тайван, хөгжилд шинэ боломж ирж, мөн шинэ сорилтууд тулгарч байна. Цар тахал дэлхий даяар сүйтгэсэн хэвээр байна.  Зарим улс орон, бүс нутагт үймээнтэй нөхцөл байдалтай байна. Үүний зэрэгцээ тэгш бус хөгжил, дижитал хуваагдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн хэмжээний асуудлууд бидэнд улам бүр тулгарч байна. Онцгой анхаарч, сэрэмжтэй байх ёстой зүйл бол хүйтэн дайны үеийн сэтгэхүй, тэг нийлбэрийн тоглоом газар авч, нэг талт үзэл, хүчний бодлогын улс төр хөндлөн тэрсэлж, олон улсын харилцааг ноцтойгоор хордуулж, дэлхийн эв нэгдэл, дэвшилд хохирол учруулж байна. Энх тайвнаар хөгжих нь ард түмэн бүрийн хүсэл, цаг үеийн хандлага юм. Нэг талт үзэл, дээрэнгүй үзэл, хүйтэн дайны үеийн сэтгэлгээ эцэстээ түүхэн чиг хандлагаас устаж үгүй ​​болно. Хятад улс мөн хөгжлийн шинэ шатандаа түшиглэн, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, хөгжлийн шинэ хэв маягийг бүрдүүлж, дээд түвшний нээлттэй эдийн засгийн шинэ тогтолцоог байгуулж, "Бүс ба зам" санаачилгын өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтыг ахиулах болно. Үүний зэрэгцээ, бид олон улсын шударга ёсыг тууштай хамгаалж, НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчимд суурилсан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг сахин хамгаалж, олон улсын шинэ хэлбэрийн харилцааг бий болгон хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийн цогцлоон илүү сайн ирээдүйг хамтдаа бүтээхийн төлөө түлхэц өгөхөд бэлэн байна.

 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top