Микрофоноо бэлгэвчээр хамгаалсан сурвалжлагч ОД болов

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 29

 

АНУ-ын Флорида мужид Иэн хар салхи дэгдэж их хэмжээний хохирол учруулаад байгаа билээ. Энэ үеэр шууд нэвтрүүлэг дамжуулж байсан нэгэн сурвалжлагч үзэгчдийн анхаарлыг ихээр татжээ

NBC2 сувгийн сурвалжлагч Каяла Гелерийг сурвалжлагаа эхлүүлсэн даруйд интернэт хэрэглэгчид түүний микрофоний хамгаалалтын талаар жиргэж эхэлсэн бөгөөд Каяла "Олон хүмүүс миний микрофон дээр юу байгааг асууж байна. Энэ таны бодож байгаа зүйл мөн. Энэ бол бэлгэвч. Үүний ачаар микрофоноо хамгаалж чадсан. Салхи, бороо ихтэй байгаа ч бид хийх ёстой зүйлээ хийх хийж дуусгах ёстой учраас микрофоноо бэлгэвчээр хамгаалсан" хэмээн шууд дамжуулалтынхаа дараа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. 

Шууд дамжуулалт дууссаны дараа зураглаач нь микрофоны ойроос авсан зургийг цахим хуудаснаа оруулсан нь мөн л шуугиан тарив. 

Мэргэжилтнүүд Иэн хар салхиийг Саффир-Симпсоны шаталбараар аюулын дөрөвдүгээр зэргээр үнэлжээ. Хар салхины дээд хурд 240 км/ц хүрсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Уг хар салхины улмаас оршин суугчид хүнд байдалд ороод байгаа ч сурвалжлагын багийн гаргасан үйлдэл тэдэнд инээд бэлэглэж байгааг оршин суугчид онцолсон байна

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top