Хөрөг зургийн тулаан...
Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хааны удмын гэр бүлийнхэн саяхан гэр бүлийн хөрөг зургаа шинэчилсэн. Уг зураг дээр хаан III Чарльз, хатан Камилла, хунтайж Уиллъям, Кейт Миддлтон нар байх бөгөөд ханхүү Харри болон Меган Маркл нар уг зурагт багтаагүй байна. Энэхүү зургийг хатан хааны оршуулгын ёслолын өмнөх өдөр буюу есдүгээр сарын 18-ний өдөр гаднын зочид төлөөлөгчдийг хүлээн авсан хүлээн авалтын үеэр авчээ.
Уг зураг цацагдсанаас хоёр хоногийн дараа Харри, Меган нар өөрсдийн хөрөг зургийг нийтэлсэн нь багагүй шуугиан дэгдээгээд байна. Намтар судлаач Том Бауэр энэхүү үйлдлийг "Тэд өшөөгөө авч байна. Харри, Меган нар хааны удмын гэр бүлийнхнийг доромжлохын тулд ийнхүү хөрөг зургуудаа нийтэлсэн. Тэд зүгээр л мөнгөний төлөө бүх зүйлийг хийж байна" хэмээн ярьжээ.
Хатан хаан II Элизабетийг таалал төгссөний дараа Харри, Меган нар "Netflix"-т тавигдахад бэлэн болоод байсан баримтат кинондоо засвар оруулахаар шийдсэн. Уг кинон дээр хааны удмын гэр бүлийнхний тухай хэд хэдэн тэсрэх бөмбөг мэт баримтууд дэлгэгдэнэ. Мөн дурсамж номондоо Харри юу бичсэн болохоос хамаарч түүний хүүхдүүдэд ханхүү, гүнж цол олгох эсэхээ хаан Чарльз шийдэх бөгөөд тэдний хувьд хурцадмал нөхцөл байдал үүсээд байгаа тухай эх сурвалжууд дурдаж байна.
Сэтгэгдэл ( 5 )
Сайн дураараа хааны гэр бүлээс татгалзчихаад өвлүүлэх асуудал босоод ирэнгүүт гоншигнох хэрэггүй.Харцын хүүхэн харцынх л байдаг юм даа.
Харри эхийнхээ үйлийг үргэлжлүүлэх эхнэр авчээ.
өөрсдөө хааны удмаас татгалзаа биз дээ
Balai har huuhen samarjiindoo
khuukhendee tolgoigoo meduulsen er ch nokhoi boldog yum daa