Хятадын салхины эрчим хүчний салбар харьцангуй хожуу эхэлж, эхний үедээ салхин цахилгаан станцын төслүүдээ зөвхөн олон улсын хамтын ажиллагааны тусламжтайгаар байгуулж байсан. 2007 оноос салхин цахилгаан станцаа бие даан байгуулж, дэлхийд тэргүүлж эхлэн, дотоодын салхины эрчим хүчний компаниудын зах зээлд эзлэх хувь гаднын хөрөнгө оруулалтыг давжээ.
2010 он болоход Хятад улс шинээр байгуулсан салхин цахилгаан станцын тоо болон салхин цахилгаан станцын нийт хуримтлалаараа анх удаа Америкийг давж, түүнээс нааш 12 жил дараалан дэлхийд тэргүүлж байна.
2021 онд Хятадын салхины эрчим хүчний үндэсний цахилгаан сүлжээнд нийлүүлсэн хүчин чадал 300 сая киловаттын босгыг давж, Хятадын нийт цахилгаан эрчим хүчний 13.9 хувийг, дэлхийн салхины эрчим хүчний нийт хэмжээний 40 хувийг эзэлж, салхины эрчим хүчний ашиглалт 96.9 хувьд хүрсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )