НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газрын Хүн амын хэлтсээс дэлхийн хүн ам 2022 оны арваннэгдүгээр сарын 15-нд 8 тэрбумд хүрнэ гэсэн тооцооллыг гаргажээ.
АНУ-ын Хүн амын тооллогын комиссын мэдээллээр өнгөрсөн есдүгээр сарын сүүлийн байдлаар дэлхийн хүн ам 7 тэрбум 922 сая 312 мянга гаруй байсан бөгөөд ирэх сарын дундуур 8 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Дэлхийн хүн ам нэг минут тутамд 140-өөр нэмэгдэж, ихэнх улс оронд төрөлт нас баралтаас давсан үзүүлэлттэй байгаа аж. Тооцооллоос үзэхэд дэлхийн хүн ам 2030 онд 8.5 тэрбум, 2050 онд 9.7 тэрбум, 2100 онд 10.4 тэрбумд хүрэх төлөвтэй байна.
Сэтгэгдэл ( 3 )
burhan mini, yaj urjeed baidag yum bol doo, daid mash olon hun uhej baina. Getel afrik, zuun umnud aziin yaduu buurai ornuudad tum bumaaraa urjij baina. Tegeed ted tsagaachilj baina. Ene delhii yu boloh ve
Delhiin daats heterlee novsh gej..
8 сарын 15 нд хүрээд дэлхий нийтээр зарлачихсан шүү дээ.