Өвөл ойртож байна. Дэлхийн шилдэг бизнес эрхлэгчид болон эдийн засагчид ч гэсэн эдийн засгийн уналт ч мөн адил ойртож байгааг анхааруулж байна. Дэлхийн төв банкууд, тэр дундаа Холбооны нөөцийн банк сүүлийн саруудад хүүгээ огцом өсгөж, тэнгэрт тулсан инфляцыг сааруулахыг хичээж байна. Эдгээр бодлого нь эдийн засгийг тайвшруулах зорилготой ч эдийн засгийн уналтын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Жэйми Даймон, “JPMorgan Chase”-ийн гүйцэтгэх захирал
Даймон өнгөрсөн тавдугаар сард хөрөнгө оруулагчдад эдийн засгийн хямрал, зах зээлийн тогтворгүй байдлын талаар сэрэмжлүүлж, Оросын Украин дахь түрэмгийлэл үргэлжилж, Холбооны нөөцийн сан мөнгөний хатуу бодлого баримтална гэж таамаглаж байсан. Димон зургаадугаар сард "Үүсээд буй үүл нь "Хар салхи" болж хувирсан" гэж хэлсэн. Тэрбээр "Энэ нь бага зэргийн шуурга уу эсвэл Сэндигийн супер шуурга уу гэдгийг бид мэдэхгүй” хэмээж байв.
Карл Икан, “Icahn Enterprises”-ийн тэргүүн
Өнгөрсөн сард болсон "Шилдэг шинэ санаанууд"-ын "Мөнгөний шинэ санаа" наадамд оролцож үг хэлсэн тэрбумтан хөрөнгө оруулагч Карл Икан АНУ-ын эдийн засагт тулгарч буй хүндрэлийн талаар хөрөнгө оруулагчдад удаа дараа анхааруулж, "Бид хэтэрхий их мөнгө хэвлэсэн бөгөөд үдэшлэг хэзээ ч дуусахгүй” гэсэн билээ.
Кен Гриффин, “Citadel”-ийн гүйцэтгэх захирал
“Citadel”-ийн гүйцэтгэх захирал "Хүн бүр эдийн засгийн хямралыг урьдчилан таамаглах дуртай байдаг бөгөөд хямрал бий болно. Харин хэр удаан үргэлжлэх вэ гэдгийг хэлэхэд хэцүү" хэмээн өнгөрсөн долоо хоногт CNBC-ийн альфа хөрөнгө оруулагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлжээ.
Кристалина Георгиева, ОУВС-гийн тэргүүн
Олон улсын валютын сангийн захирал Кристалина Георгиева хэлэхдээ, дэлхийн эдийн засаг техникийн хувьд уналтад орсон гэв. Георгиева есдүгээр сард “Bloomberg” агентлагт өгсөн ярилцлагадаа зээлийн хүү нэмэгдсэн нь өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэж хэлсэн. Георгиева ОУВС 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө дахин бууруулна гэдгээ онцолсон бөгөөд цар тахлын үр дагавар, инфляцын өсөлт, эдийн засгийн уналтын эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулсан.
Дэвид Малпасс, Дэлхийн банкны ерөнхийлөгч
Өсөн нэмэгдэж буй дэлхийн институциуд Засгийн газруудад дэлхийн эдийн засгийн уналт ойртож байгааг анхааруулж, чинээлэг улс орнуудын инфляцыг бууруулах хүчин чармайлт нь дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг анхаарч үзэхийг уриалж байна. Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс өнгөрсөн долоо хоногт Стэнфордын их сургуульд үг хэлэхдээ зээлийн хүүгийн өсөлт, өндөр инфляц, өсөлтийн удаашрал зэрэг "Төгс шуурга" нь дэлхийн эдийн засгийн хямралыг өдөөж болзошгүйг анхааруулсан. “Дэлхийн эдийн засаг, ялангуяа хөгжиж буй орнууд хатуу ширүүн бодит байдал тулгарч байна. Хэд хэдэн хатуу ширүүн үйл явдлууд болон урьд өмнө байгаагүй макро эдийн засгийн бодлого нь хөгжлийг хямралд оруулах аюул заналхийлж байна" гэдгийг Малпасс онцолсон.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )