Их Британийн ханхүү Уильям хүүхдүүд нь Камилла Паркер Боулсыг эмээгээ гэж үзэхийн эсрэг байдаг гэнэ.
Диана гүнжийн нөхрийн нууц амраг байж байгаад сүүлд нь эхнэр нь болсон Камилла Паркер Боулс одоо III Чарльз хааны хатан болсон. Чарльзын хүүхдүүд болох Жорж, Шарлотта, Луи нар түүнийг хэн гэж дууддаг талаар хатан хааны шинжээч, намтар судлаач Анжела Левин ярьжээ.
Ханхүү Уильям хүүхдүүд нь хойд ээжийг нь эмээ гэж дуудахын эсрэг байдаг аж. Гэхдээ энэ нь Уильям, Кейт нар Камиллатай таагүй харилцаатай гэсэн үг биш болохыг намтар судлаач Анжела Левин онцолсон байна. Харин ч эсрэгээрээ Камилла муу хойд ээж биш, хорон санаат хадам ээж биш гэнэ.
Уильям Камиллад аавыг нь аз жаргалтай байлгадагт талархаж явдаг бөгөөд хүүхдүүд нь нэг л эмээтэй, ямар ч “хойд эмээ” гэж байхгүй гэж үздэг гэнэ.
Анжела Левигийн бичсэнээр, Камилла төрсөн таван ач, зээтэй. Тэд Камиллагийн эхний гэрлэлтээс төрсөн охин Лола болон хүү Том нарынх нь хүүхдүүд юм. Камиллагийн ач, зээ нар Чарльз хаантай сайн харилцаатай байдаг гэнэ. Тэд өвөө нь байдаг учир Чарльзыг “умпа” гэж дууддаг аж.
Тэгвэл ханхүү Уильямын хүүхдүүд Камиллаг “гага” гэж дууддаг гэнэ. Харин Чарльз өвөөгөө тэд “Уэльс өвөө” гэж дууддаг аж. Тэгвэл өвөө нь хаан ширээнд суухаар Уэльсийн хунтайжийн хэргэм зэрэг тэдний аав Уильямд очно. Иймээс III Чарльз хааныг ач, зээ нар нь “Англи өвөө” гэж дуудах юм болов уу?
Сэтгэгдэл ( 2 )
Камелла эмэгтэй байхгүй байсан бол Дианна гүнж амьд л байх ёстой байсан юм. Даанч нас барсанд англичуудад харамсалтай санагддаг. Ханхүү Уильям эсэргүүцэж байгаа нь төрсөн ээжийгээ бодон, санаж дурсаж байгаа хэрэг. Хойд ээжийг нь эмээ гэсний хэрэггүй байх даа.
Тийм сайхан эмээг хэнээр ч орлуулахгзй хүүхдүүдийн зөв.