Өнгөрөгч долоо хоногийн даваа гарагаас эхлэн АНУ-ын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн фэйсбүүк дээрх дагагчид тодорхойгүй шалтгаанаар буурч эхэлжээ.
Crowd Tangle аналитик платформоос гаргасан мэдээллээр бол аравдугаар сарын 3, 4-нд New York Times, Washington Post, Huffington Post, The Hill, USA Today, New York Post, Newsweek зэрэг хэвлэлүүдийн дагагчдын тоо буурсан байна. USA Today хамгийн олон дагагчаа алдсан бөгөөд хоёр өдрийн дотор нийтдээ 25 мянга гаруй дагагчаа алдсан байна.
"Newsweek" сэтгүүлийнхэн Meta-гаас хуурамч ботуудыг устгаж байгаатай холбоотой ийнхүү дагагчдын тоо буурч байгаа эсэх тал дээр тодруулга авчээ.
2022 оны дөрвөөс зургаадугаар сарын хооронд нийт 1.4 тэрбум хуурамч бот хаягуудыг устгасан бол сүүлийн гурван сарын хугацаанд 1.6 сая хуурамч хаягийг устгасан тухай тайланд дурдсан байна.
Фэйсбүүк корпораци энэ тухай "Бид фэйсбүүк дээрх олон тооны хуурамч хаягуудыг устгах зорилготой байгаа. Тиймээс манай бодлогод нийцээгүй буюу буруу ашиг сонирхлын үүднээс үүсгэсэн хуурамч хаягууд, бизнесийн байгууллага болон хувь хүмүүсийн хаягуудыг устгах болно. Бид өдөрт сая саяар ирдэг хуурамч бүртгэл үүсгэх хүсэлтүүдийг блоклож байгаа. Үүсгэсэн тохиолдолд хэдхэн секундын дараа устгаж байгаа учраас дахин ийм оролдлого хийхгүй байхыг хүсье" хэмээх тайлбар өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )