Илон Маскын "Шатсан үс" нэртэй сүрчиг ХИТ БОЛОВ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 13

 

Дэлхийн хамгийн баян хүн болох Илон Маск олон алдартнуудын нэгэн адилаар үнэртний бизнест хүч үзэж эхэлжээ. Түүний "The Boring Company" уг сүрчгийг үйлдвэрлэн гаргаж буй ажээ. 

"Burnt Hair" буюу "Шатсан үс" хэмээх хачирхалтай нэртэй ч хит болоод байгаа энэхүү сүрчиг 2023 онд худалдаанд гарах хэдий ч хэдийнэ 10.000 ширхэг зарагдаад байна. 

Илон Маск энэхүү сүрчигээ "Дэлхий дээрх хамгийн сайхан үнэртэн" хэмээн тодорхойлжээ. Ширээн дээрх лааны дөлд үсээ шатааж байсан л биз дээ? Энэхүү мэдрэмжийг уг сүрчиг хэрэглэгчдэд өгөх бөгөөд түүний энэхүү үйлдлийг "ердөө тохуурхал" хэмээн зарим хүмүүс үзэж буйгаа илэрхийлсэн байна. 

"Тэр та бүхнийг ямар тэнэг зүйл худалдаж авч байгааг хараад инээд нь хүрч байгаа байх. Тэр ердөө та бүхнээр тохуурхаж байна" хэмээн нэгэн твиттер хэрэглэгч жиргэсэн нь багагүй хандалт авчээ. Түүний энэхүү бүтээгдэхүүн нэг талаараа хүмүүсийн туйлшрамтгай байдал хэр хэмжээнд хүрснийг ажиглах нэг төрлийн туршилт байж болзошгүй хэмээн экспертүүд дүгнэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top