Хуурамч дуудлага өгсөн этгээд хоёр цагдааг буудан ХӨНӨӨЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 14

 

АНУ-д 911-руу хуурамч дуудлага өгч, дуудлагын дагуу ирсэн цагдаа нар руу гал нээж аминд нь хүрсэн ноцтой хэрэг гарчээ. 

Бристолын цагдаагийн газрын гурван ажилтан гэр бүлийн маргаан гарсан гэх дуудлагаар 35 настай Николас Бручерын гэрт очжээ. Дуудлагын дагуу очсон цагдаа нарыг гэрт нь ирмэгц Бручер гал нээж эхэлсэн бөгөөд хоёр цагдаа газар дээрээ амиа алдаж, нэг нь хүнд гэмтэл авчээ. 

Энэхүү буудалцааны үеэр Бручерын дүү Натаниель мөн шархатжээ. Тэрээр цагдаа нар руу гал нээсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэмт этгээд Николас Бручер нь хоёр хүүхэдтэй, эхнэрээсээ салсан нэгэн аж.

NBC-ийн мэдээлснээр тэрээр барнаас ирмэгцээ дүүтэйгээ маргалдаж эхэлсэн бөгөөд 22:29 цагийн үед 911-т дуудлага өгсөн байна. Цагдаа нарыг ирэхийг хүлээн үүдэндээ AR-15 загварын буутай сууж байсан тэрээр эхэлж гал нээсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 

Уг хэрэг гарсны дараа цагдаагийн ажилтнуудын аюулгүй байдал хурцаар яригдаж эхэллээ. Гэмт хэрэгтэн хаанаас, хэзээ ч гарч ирж болзошгүй тул аюулгүй байдлыг нь сайтар хангах шаардлагатай хэмээн үзэж буйгаа иргэд илэрхийлсээр байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 10 сарын 16

ANUiin hvn amiin diilenh ni gudamjinii har tamhi arhi .morpenii dontoltoi .Vneheer aimshagtai hvn ami ni barag ter chigteegudamjinii mansuuraltai bvh hvn ami ni har tamhi chid.Bie bie buudasj alah uych bish.

0  |  0
Zochin(64.119.21.8) 2022 оны 10 сарын 15

Odor bolgon heden arvan buunii hereg garna,har tamhi geed huuramch ardchilaltai,dampuursan uls..

0  |  0
Top