ТАЙЛАГДААГҮЙ НУУЦ | Сураггүй алга болсон охины "Halloween Bunny" хэрэг

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 19

 

20 жил өнгөрсөн хэдий ч одоог хүртэл олдоогүй Өмнөд Солонгос охины хавтаст хэрэг АНУ-ын Пенсильвани мужийн Фергусон хотын цагдаагийн газарт тайлагдаагүй хэргийн жагсаалтад хадгалагдсаар байна. 

2001 онд Пенсильвани мужийн их сургуулийн оюутан Синди Сон охин Хэллоуины баярын үдэш найзуудын хамт үдэшлэгт оролцохоор гэрээсээ гарчээ. Туулайн чих зүүж, ягаан өнгийн топ, цагаан өнгийн банзал өмссөн түүнийг үүрийн 04:00 цагийн үед найзууд нь гэрийнх нь үүдэнд буулгажээ. 

Үүнээс хойш хэд хоног өнгөрсөн ч Синди охин хэнтэй ч холбоо бариагүй юм. Түүнтэй холбогдож чадахгүй байсан найзууд нь цагдаагийн газарт мэдэгдсэн бөгөөд мөрдөгчид гэрт нь шалгалт хийхээр очих үед охины гэрт гаднын хүн нэвтэрсэн гэх ямар нэгэн ул мөр олдоогүй гэдэг. 

 


Түүний баярын үеэр зүүж байсан хиймэл сормуус угаалгын өрөөнд байсан ч өмсөж явсан хувцас болон туулайн чих гэрээс нь олдоогүй юм. Мөн гар утас нь гэрт нь байсан ч түлхүүр, хэтэвч, төлбөрийн карт, жолооны үнэмлэх нь алга болжээ. Утсыг нь шалгахад ямар нэгэн хүнтэй холбоо бариагүй байсан. Охиныг алга болсныг мэдсэн даруй эцэг, эх нь Сөүлээс иржээ. 

Синди найз залуугаасаа салаад удаагүй байсан учраас сэтгэл зүй нь тогтворгүй байсан байж болзошгүй. Тиймээс амиа хорлосон, эсвэл хаа нэг тийш зугтсан байх хэмээн цагдаа нар таамаглаж байв. 

Гэсэн ч түүний сэтгэл зүй хэвийн байсан, мөн ирээдүйд хийх зүйлсийнх нь жагсаалт олдсон зэрэг нь түүнийг амиа хорлох оролдлого хийгээгүй гэдгийг нь баталж байсан гэнэ. 

 


Удалгүй цагдаа нарт нэгэн дуудлага иржээ.

Нэгэн эмэгтэй Синдитэй төстэй эмэгтэйг Хэллоуны баяраас хэд хоногийн дараа үл таних залуу машиндаа хүчээр суулган аваад явж байхыг харсан тухайгаа мэдээлсэн байна. Гэсэн ч энэ нь хэтэрхий хол зайд болсон үйл явдал байсан тул гэрч гэгдэх эмэгтэй мэдүүлгээ олон дахин өөрчилснөөс болж цагдаа нар дахин мухардалд оржээ. 

Гурван сар өнгөрсөн ч цагдаа нар ямар ч ахицгүй ажиллаж байсан учир охины гэр бүлийнхэн хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд энэ тухай нээлттэй ярьжээ.

Он гарсны дараа бас нэгэн цагаан арьст охин алга болсон бөгөөд уг хэрэг дээр Холбооны мөрдөх товчооны 50 гаруй ажилтан ажиллаж байжээ. Харин Синди охины хэрэг дээр эхлээд ганцхан мөрдөн байцаагч ажиллаж байсан нь олны эгдүүцлийг хүргэсэн юм. Үүнтэй холбоотойгоор охины гэр бүлийнхэнтэй өнгөт арьстнууд нэгдэн, эсэргүүцлээ илэрхийлж байжээ. 

 

 

2002 онд уг хэрэг "Тайлагдаагүй нууцууд" телевизийн шоугаар гарч, олон нийтийн сонирхлыг дахин татах болсон юм. 

2003 онд цагдаа нар нэгэн шүүгдэгчээс чухал мэдээлэл авсан бөгөөд тэрээр хар тамхины сүлжээний удирдагч болох Хюго Селенски Майкл Керковскийн хамтаар Синди охиныг хөнөөсөн тухайгаа ярьсан хэмээн мэдүүлсэн байна.

Тэд туулайн чихтэй охиныг хулгайлж, гэртээ аваачин, олон удаа хүчирхийлж, хонгилд түгжин, эцэст нь хөнөөсөн гэжээ. 

 


Цагдаа нар Селенскийн гэрт гэнэтийн нэгжлэг хийхэд хашаан дотроос нь таван хүний шатсан цогцос олдсон байна. Үүний дараа хашааг бүхэлд нь ухаж үзэхэд нийт 12 хүний цогцос олжээ.

Эдгээр цогцоснуудад ДНХ-ийн шинжилгээ хийж үзсэн ч аль нь ч Синди охины ДНХ-тэй таараагүй гэдэг.

 


Гэсэн ч эдгээр цогцос дундаас хэрэг хамтран үйлдсэн гэх  Майкл Керковски болон түүний найз бүсгүйн цогцос олджээ. Селенскийн өмгөөлөгч Синдиг алга болох үеэр Селенски өөр газарт байсан гэх нотлох баримт гаргаж ирснээр Синди охины хэрэг дахин мухардалд оров. 

Түүнийг туулайн дүрд хувирч, Хэллоуны өдөр алга болсон тул уг хэргийг "Halloween Bunny" хэмээн нэрлэсэн байдаг.

Өнөөг хүртэл Синди охины хэрэг шийдэгдээгүй байгаа бөгөөд 21 хавтаст хэрэг дүүрэн материал Фергусон хотын цагдаагийн хэлтэст тоосонд дарагдан, хадгалагдсаар байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MONGOLIA NEWS(82.180.145.137) 2022 оны 10 сарын 22

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө

0  |  1
Top