"OnlyFans"-ийн од, инфленсер бүсгүй Кортни Клэнни өнгөрөгч хоёрдугаар сард найз залуугаа хөнөөсөн хэрэгт холбогдсон. Түүнийг дөрөвдүгээр сард уг хэрэгт буруутган баривчилсан бөгөөд хэрэг гардаг өдрөөс хоёр хоногийн өмнөх камерын бичлэг цацагджээ.
Уг бичлэгт Кортни болон түүний найз залуу Кристиан Обумсели нар лифтэнд маргалдаж байгаа дүрс гарах бөгөөд хосууд үргэлж чанга дуугаар маргалдаж, зодолддог байсан тухай хөршүүд болон хамгаалалтын ажилтнууд дурджээ. Лифтэн дэх бичлэгт Кортни Кристиан руу дайрч байгаа нь хэргийг өөр тийш эргүүлж болзошгүй байна.
Мөн Майами хотын цагдаагийн бичлэг мөн цацагдсан бөгөөд Кортни найз залуудаа таслах сэргийлэх арга хэмжээ авахуулах хүсэлтэй байгаагаа дурджээ. Хэрэг гарахаас өмнө талийгаач найз бүсгүйнхээ гэрт хэд хэдэн удаа нууцаар нэвтэрч, араас нь мөшгих зэрэг үйлдэл гаргаж байсан аж. Кортнигийн өмгөөлөгчдөд Кортни харилцааныхаа хохирогч байсан тухай хэд хэдэн нотлох баримт гаргаж ирсэн бөгөөд талийгаач Кристиан найз бүсгүйгээ зоддог байсан тухай баримтууд ч мөн байгаа тухай дурдсан байна.
Хэрэг болдог өдөр Кортнид мөн Кристиан гар хүрч эхэлжээ. Түүний дээр суун хоолойг нь боож эхэлсэн тул арга буюу түүнийг хутгалсан хэмээн Кортни мэдүүлсэн байдаг бөгөөд хоёр жилийн хугацаанд болзсон тэд энэ үеэр хоёр тийш болох тухай маргалдаж байсан ажээ.
Хэрэг гарсан өдрийн 17:00 цагийн үед 911-т Кортнигоос дуудлага ирсэн. Цагдаагийн машинд цусанд будагдсан хувцастай Кортни гартаа гав зүүсэн байдалтай сууж байгаа бичлэг сэтгүүлчдийн гарт орсон байна.
Талийгаач мөрөндөө хутгалуулсан байдалтай олдсон бөгөөд түүнийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн ч шархаа даалгүй нас барсан аж. Цагдаагийн газарт саатуулагдаж байхдаа амиа егүүтгэхийг завдсан Кортниг сэтгэцийн эмнэлэгт хүргэжээ. Тэндээ эмчлүүлж байгаад дөрөвдүгээр сард баривчлагдсан Кортнид хэрхэн арга хэмжээ авах нь олон нийтийн анхаарлыг ихээр татаад байгаа аж.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө
Салж сарничаад есөн шидээр муулаад мөшгөөд доромжлоод бүүр амь насанд нь хүрдэг хүмүүс хорвоо дээр мэр сэр гарч ирдэг нь харамсалтай.!!!Хэсэг хугацаанд ч гэсэн тэр олон хүнээс өөрийг нь хайрласаны төлөө талархаад сайн сайхан яваасай гэж хүсэх байтал.Сатаны хамаатан садан юм шиг цустай үйлдэлтэй хүмүүс их байгаан харамсалтай.
Influencers are trash of society