Өнгөрсөн бямба гарагт буюу аравдугаар сарын 22-ны өдөр Сөүл хотын төвд одоогийн Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцрохыг уриалан жагслаа. Уг жагсаалд нийт 32 мянга гаруй хүн оролцсон тухай тус улсын цагдаагийн газраас мэдээлсэн байна.
Жагсагчид мөн авилгын хэргээр И Жэ Мёныг баривчлахыг шаарджээ. Ёнсан дахь Ерөнхийлөгчийн оффисын ойролцоох Самгакжи орчимд жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч болзошгүй хэмээн урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авчээ. Гэсэн ч жагсагчид тайван замаар жагсаалаа үргэлжлүүлэн 20:00 цагийн орчимд сайн дураараа тарсан байна.
Сэтгэгдэл ( 0 )