Энэтхэг 1.5 сая дэнлүү асааж, Гиннесийн дээд амжилт тогтоов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 24

 

Энэтхэгийн ариун Сарью голын эрэг дээрх Айодхя хотод нэгэн зэрэг 1.5 сая дэнлүү асааж, Гиннесийн дээд амжилт тогтоожээ.

“The Times of India” хэвлэлд мэдээлснээр, арга хэмжээнд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди оролцсон байна. Гурван хоног бэлтгэсний дүнд 19 мянган хүн нийт 1.576 сая дэнлүү асаажээ. Ингэхдээ Гиннесийн дээд амжилтыг бүртгэгчид зөвхөн таваас дээш минут ассан дэнлүүг тоолсон байна. Үүнээс өмнөх дээд амжилтыг мөн л Айодхя хотод 940 мянган дэнлүү асааж тогтоож байжээ.

Тус хотод аравдугаар сарын 24-нд тэмдэглэдэг хиндү шашны Дивали баярын битүүнд олон тооны дэнлүү нэгэн зэрэг асаах уламжлал тогтжээ. Энэ хот нь хиндү шашинтнуудын хувьд онцгой ариун газар хэмээн үздэг. Учир нь тэнд Рамаяна туулийн баатар Рама бурхан төржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top