Ши Жиньпин: Бид хөгжлөөрөө дэлхий дахинд илүү их боломж бий болгоно

Админ | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгчийн ХКН-ын XX их хурлын нөхцөл байдлын талаарх танилцуулга


Хятадын Коммунист Нам (ХКН)-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн XX Их Хурал (БХАТИХ) 2022 оны 10 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд Бээжин хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн их хурал "Хятадын онцлогтой социализмын аугаа тугийг өндөрт мандуулж, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалыг бүрэн хэрэгжүүлж, намын байгуулалтын агуу үзэл санааг түгээн дэлгэрүүлж, өөртөө итгэлтэй хүчтэй байж, зөвийг баримтлан шинийг эрэлхийлж, Шударга байж, шинийг санаачилж, жавхаалаг, зоримог, урагшилж тэмүүлж, орчин үеийн социалист улсын бүх талаар бүтээн байгуулах, Хятад үндэсний аугаа их сэргэлтийг бүх талаар ахиулахаар эв нэгдэлтэй тэмцэнэ" сэдвийн дор хуралдлаа.  Улс даяар 96.7 сая төлөөлөгчийг төлөөлж нийт 2379 төлөөлөгч энэ удаагийн их хуралд оролцов.

10 дугаар сарын 16-нд, их хурал нээлтээ хийж, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин XIX сонгуулийн Төв хорооны гишүүдийг төлөөлж хуралд "Хятадын онцлогтой социализмын аугаа тугийг өндөрт мандуулж, орчин үеийн социалист улсын бүх талаар бүтээн байгуулах ахиулахаар эв нэгдэлтэй тэмцэнэ " сэдэвтэй үндсэн илтгэл тавив. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин илтгэлдээ хэд хэдэн чухал шүүмж болон асуудлыг дэвшүүлж, шинэ эринд нам болон улс орны хүрсэн түүхэн ололт амжилт, түүхэн өөрчлөлтийг системтэйгээр дүгнэсэн. Мөн орчин үеийн социалист улс орны бүх талын бүтээн байгуулалтад болон Хятад үндэсний аугаа их сэргэн мандалтыг бүх талаар ахиулах зураглалыг шинжлэх ухааны үүднээс төлөвлөн гаргаж, дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулах, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийн байгуулалтыг ахиулах ажлыг урагшлуулж, хүн ардын сэтгэл, хүсэл, урам зоригийг дэмжихийг тэмдэглэлээ.

10 дугаар сарын 22-нд, их хурал амжилттай болж хаалтаа хийв. Их хурлын үеэр Төв хороо, Төв хорооны Сахилга, хяналт шалгалтын комиссын шинэ үеийн гишүүдийн сонгууль болж, “XIX сонгуулийн Төв хорооны тайлангийн тухай тогтоол”, “ XIX сонгуулийн Төв хорооны Сахилга, хяналт шалгалтын комиссын тайлангийн тухай тогтоол” болон “ХКН-ын Үндсэн дүрэм (нэмэлт, өөрчлөлтийн төсөл)-ийн тогтоол”-ыг баталлаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин их хурлыг даргалж, чухал илтгэл тавин хэлэхдээ, “ХКН зуун жилийн тэмцлийг даван туулсан бөгөөд дахин шинэ шалгалтын замдаа орлоо. Өнгөрсөн зуун жилийн хугацаанд нам  улс орны бүх үндэстний ард түмнийг эв нэгдэлтэйгээр нэгтгэн удирдаж, шинэ ардчилсан хувьсгал, социалист хувьсгал ба бүтээн байгуулалт, шинэчлэл, нээлттэй байдал, орчин үеийн социализмын бүтээн байгуулалтын аугаа их ялалтад хүрч, Хятадын онцлогтой социализмын шинэ эринийг эхлүүлсэн юм. Зуун жилийн хугацаан дахь ололт амжилт юутай ч зүйрлэшгүй гялалзаж, зуун жилийн хугацаан дахь нам цэцэглэн хөгжиж ирлээ. Шинэ эрин үеийн шинэ аяллын явцад дэлхийг гайхшируулам илүү шинэ, том гайхамшгуудыг бүтээх итгэл, чадвар бидэнд бүрэн байгаа.” гэлээ.

10 дугаар сарын 23-нд, ХКН-ын XX сонгуулийн Төв хорооны анхдугаар бүгд хурал Бээжин хотноо боллоо. Бүгд хурлаар Ши Жиньпинийг ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгов. Мөн бүгд хурлаар Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд, Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны шинэ гишүүдийг сонгож, Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны саналын дагуу Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын болон Цэргийн төв зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Мөн XX сонгуулийн Төв хорооны Сахилга, хяналт шалгалтын комиссын анхдугаар бүгд хурлын үеэр нарийн бичгийн дарга, нарийн бичгийн даргын орлогч, Байнгын хорооны гишүүдийг сонгосон.

Их хурлын дараа, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон ХКН-ын XX сонгуулийн Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүд дотоод, гадаадын сэтгүүлчидтэй уулзлаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин энэ үеэр, “ Бид бүх улс орны ард түмэнтэй хамтран энх тайван, хөгжил, шударга ёс, ардчилал, эрх чөлөөт бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж, дэлхийн энх тайвныг хамгаалж, дэлхийн хөгжлийг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахад түлхэц өгнө хэмээн онцлон тэмдэглэлээ. Хятад улс дэлхий нийтгүйгээр хөгжих боломжгүй, дэлхийн хөгжилд ч Хятад улс хэрэгтэй. Шинэчлэл, нээлттэй байдлын төлөөх 40 гаруй жил цуцалтгүй хүчин чармайлтын үр дүнд бид хоёр том гайхамшиг болох эдийн засгийн хурдацтай хөгжил, нийгмийн урт хугацааны тогтвортой байдлыг бүтээж чадсан. Хятадын эдийн засаг одоо бат бэх тэсвэртэй, хангалттай нөөц бололцоотой, эргэх өргөн орон зайтай, урт хугацааны өөрчлөгдөшгүй таатай үндэс суурьтай байна. Хятадын дэлгэсэн үүд хаалга улам бүр томрох болно. Бид өөрчлөлт нээлтийг бүх талаар гуйвалтгүй гүнзгийрүүлж, өндөр чанартай хөгжлийг гуйвшгүй ахиулж, өөрсдийн хөгжлөөр дэлхий дахинд илүү их боломжийг бий болгоно” гэв.

ХКН-ын XX их хурал бол ахмад үеийнхээ үйл  хэргийг залгамжлан, ирээдүй рүү чиглэсэн хөгжлийн тэмдэг бүхий чухал хурал ба түүхийн шинэ эхлэлд  орчин үеийн социалист улс орныг цогцлоох бүх нам, ард түмний хүч болон Хятад үндэсний аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх хүчийг төвлөрүүлэх нь дамжиггүй. ХКН-ын XX их хурлаас гаргасан аливаа шийдвэр, зохицуулалт, ололт амжилт нь орчин үеийн социалист улс орны бүх талаар бүтээн байгуулах, Хятад үндэсний аугаа их сэргэн мандалтад бүх талаар түлхэц өгч, Хятадын онцлогтой социализмын шинэ ялалтыг олж авахад чиглүүлэх, баталгаажуулах онцгой чухал үүрэгтэйгээс гадна дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт, хөгжилд илүү том хувь нэмэр оруулах нь баттай юм.

 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top