Дэлхий даяар улирлын томуу дээд цэгтээ хүрэхээр байгааг анхааруулжээ

2022 оны 10 сарын 28

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) даваа гарагт Европт КОВИД-19 болон  томуугийн тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор илүү олон хүнийг вакцинд хамрагдахыг уриалж, сонор сэрэмжтэй байхын чухлыг онцолжээ. ДЭМБ-ын Европ хариуцсан захирал Ханс Клюге Европын бүс нутгийг бүрдүүлдэг ОХУ болон Төв Азийн орнуудыг багтаасан 53 орон дахин КОВИД-19-ийн тахлын голомтод орж, дэлхий даяар шинэ КОВИД-19-ийн тохиолдлын бараг 60 хувийг эзэлж байна гэв.

Үүний зэрэгцээ улирлын томуугийн өвчлөл дээд цэгтээ хүрч байгааг мөн онцолсон байна. Даваа гарагт ДЭМБ мөн дэлхийн саа өвчинтэй тэмцэх өдрийг тэмдэглэсэн бөгөөд энэ нь ихэвчлэн бага насны хүүхдүүдэд нөлөөлж, саажилт үүсгэдэг өвчин бөгөөд барууны орнуудад бараг устсан. Саяхан Их Британи, Украин, Израиль, АНУ-д полиомиелитийн амны хөндийн вакцинаас гаралтай полиомиелит вирусийн мутацид орсон хувилбар илэрсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Виржиниагийн Фредериксбург хотын Стаффорд ахлах сургуулийн 1000 орчим сурагч ханиад томуутай төст шинж тэмдгээр өвджээ. Одоогоор Виржиниа мужийн ахлах сургуулийн сурагчдын бараг тал хувьд  нь  уг өвчний шинж тэмдэг илэрч, энэ сарын 21-нээс эхлэн  хичээлдээ ирээгүй талаар NBC мэдээлжээ.

Сургууль аравдугаар сарын 21-ний өдөр Фэйсбүүк хуудастаа оюутнууд болон ажилчдын өвчлөл их байгаа тул сургуулийн бүх үйл ажиллагаа болон  хөнгөн атлетикийн тэмцээнийг  цуцална гэж мэдэгджээ. Эрүүл мэндийн албаныхан энэ жилийн томуугийн улирал хүндэрч болзошгүйг анхааруулж байгаа бөгөөд хэд хэдэн мужид өвчлөл ихтэй байгааг  АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээллээ. "Сүүлийн хоёр жилийн хугацаанд ханиад томуу нийгэмд тархаагүй тул дархлааны систем сэргэж, эсрэг биеийн түвшинг нэмэгдүүлэх боломж байгаагүй" гэж 

Нью-Йорк хотын Лангонегийн хүүхдийн халдварт өвчний мэргэжилтэн Женнифер Лайтер ярьжээ. Тэрбээр "АНУ-д ханиадны эсрэг дархлаа өмнөх жилүүдийнхээс бага байгаа тул ханиад томуугаар өвдсөн тохиолдолд илүү хүнд тусаж байгааг онцолсон байна.  АНУ-д сүүлийн жилүүдэд томуугийн дэгдэлт бага байсан бөгөөд мэргэжилтнүүд улирлын томуугийн вакцин хийлгэхийг хүмүүст уриалж байна.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top