Цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл нэмэгдэж, Москва Украиныг "Бохир бөмбөг" бүтээж байна гэж буруутгаж байгаа үед ОХУ цөмийн сургуулилт хийлээ. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, сургуулилтын үеэр Плесецк сансрын буудлаас "Ярс" тив алгасагч баллистик пуужинг харвасан байна.
Түүнчлэн Баренцын тэнгисээс шумбагч онгоцноос “Синева” баллистик пуужинг харважээ. Хоёр пуужингийн бай нь Камчатка дахь “Кура” туршилтын талбай байв. "Бүх пуужин байдаа туссан" гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ. Сургуулилалтад мөн “Ту-95МС” стратегийн бөмбөгдөгч онгоцнууд оролцсон бөгөөд агаарт байрлалтай далавчит пуужингуудыг харваж, цэргийн удирдлагын байгууллагуудын бэлэн байдал, удирдлагын байгууллагууд, команд удирдлагын зохион байгуулалтын шуурхай штабын ур чадварыг шалгасан байна.
Владимир Путин Украиныг агаарын хүч, бөмбөгдөлтөөр ялж чадахгүйгээ ухаарсны дараа тактикийн цөмийн зэвсэг эсвэл цацраг идэвхт "бохир бөмбөг" ашиглах талаар бодож эхэлсэн байж магадгүй талаар ажилагчид анхааруулж байна. Хэрвээ Путин цөмийн бөмбөг хэрэглэвэл барууныхан ямар арга хэмжээ авах вэ.
Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу АНУ, Их Британи, Франц зэрэг НАТО-гийн хэд хэдэн түншүүдтэй холбоо барьж, украинчууд удахгүй “бохир бөмбөг” хэрэглэхээр бэлтгэж байна хэмээсэн. Харин НАТО-гийн сайд нар үүнийг үгүйсгэсэн хамтарсан мэдэгдэл гаргасан. Энэ нь Кремль өөрсдөө цөмийн зэвсэг дэлбэлж, дараа нь украинчуудыг буруутгана гэсэн үг юм. Оросууд Сирийн түншүүдтэйгээ яг ийм үйлдэл хийж, өрсөлдөгчдийнхөө эсрэг химийн зэвсэг ашиглаж, Сирийн босогчид болон АНУ ашигласан мэтээр буруутгаж байсан.
Хэрэв Путин цацраг идэвхт зэвсэг эсвэл тактикийн цөмийн зэвсэг ашиглавал барууны орнууд хүчтэй хариу арга хэмжээ авах ёстой.
Эдгээр онгоцнууд нь нисэхэд харьцангуй хялбар бөгөөд агаараас агаарт болон агаараас газар руу довтлодог. АНУ Украины нисгэгчдийн боловсон хүчнийг сургаж, Герман дахь Рамштайн нисэх хүчний баазад аваачина.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 8 )
oros bxgv bol delhii amar taiwan bna
Энэ ЧААВААС харваас толгой нь хоосон, бодит мэдээллээс хол, баруун хүчтэй гэсэн итгэлээс цаашгүй амьтан бололтой. Баруун өндөр хөгжилтэй, хүчтэй. Үнэн. Маргах юм алга. Гэвч Оросуудад дэлхийг олон дахин устгах их хүч бий. Барууныхан чамаас илүү мэдээлэлтэй учраас пуужиндчихгүй цэнээд байна. Хэрвээ санаанд нь багтаж байсан бол аль хэдийнээ Москва Ленинградтай нь Ливи шиг, бас Югослав шиг пуужиндчихсан байгаа.
Манайхан болсон хойно доо, бас бодвол мань хэд шиг нь хөөрөлттэй, бодит байдалд үнэлгээ хийх чадваргүй дарваганасан хүмүүс олон саяараа энэ дэлхийд зөнгөртөж яваа байх. Барууныхан Оросоос болгоомжлоод айгаад байна гэдэг үнэн инээдтэй харанхуй ойлголттой. Баруунд, тэр тусмаа, Герман, Францад бол оросоос айх юм юу ч байхгүй. Тооцоотой, хүн шиг амьдарч байгаа хүмүүс юм хойно, манаг орос нь өөрсдөөсөө болоод бослого хөдөлгөөн гараад баахан золбин дүрвэгч, босогч, террорист, мэдрэл муутай юмнууд орж гараад лай болно гэдгээс л болгоомжилж байгаа. Яг нэг тэнэг хүүхэд байдаг даа...
Ийм тохиолдолд баахан сүржин мэдэгдэл хийгээд л намжина. Цөмийн зэвсэг хэрэглэбэл бага хүчин чадалтайг Орос хэрэглэх бөгөөд энэ нь ч бас маш аюултай юм. Европ тив цацраг идэвхит бодисоор хордоно гэсэн үг. Иймээс цааш дэврээхгүйн тулд яаралтай гэрээ хэлэлцээр л болоод явчих болов уу. Тэрнээс биш дэврээшээд зэвсэглээп явбал өөр дээрээ гал л дуудсан хэрэг . Гэхдээ Орос улс Украйн дээр биш Англи дээр л анхны цохилт өгөх маш магадлалтай гэж бодож бна. Бүх л хорлон сүйтгэх ажиллагаанд Англи сүүлийн үед оролцсон бдаг.
Дүлзэн мэтийн гарууд дүлүэнл юм бичих юм 10 жилийн боловсрол бдг ч юм уу НАТО болон янкуудын үүх түүх мэд огт паг гарууд их цуурах юм аа
dain bolvol evropoos yu ch vldehgui sh dee. hoorhii baruuniihan yaj hicheegeed orosiig barahgui l dee..
НАТО гийн цөмийн зэвсэг хамгийн Том оросынх бол жижигхэн юм байдийшдээ.
Ха ха танайх дураараа хуцах юмаа