Аравдугаар сарын 29-ний өдөр Сөүл дэх Итэвон дүүрэгт болсон эмгэнэлт явдлын үеэр жүжигчин И Жихан нас барсан билээ.
25 настай байсан талийгаач жүжигчин сүүлд MBC телевизийн зөгнөлт, романтик төрлийн кинонд тоглосон бөгөөд хамгийн сүүлийн зураг авалт нь өнгөрсөн сард болсон байна. Тус олон ангит кино 2023 онд цацагдах хуваарьтай байгаа аж.
Талийгаачийг хөдөөлүүлэх ёслол өнөөдөр болж байна.
Гэрчүүдийн мэдүүлж буйгаар тэрээр хүмүүс дунд дарагдсан бяцхан охиныг аврах гэж байгаад амиа алджээ.
Бөөгнөрсөн олон дунд байсан охин дээш өргөгдөн, амьд үлдсэн ч И Жихан шахцалдаан дундаас гарч ирж чадалгүй амьсгал хураасан байна.
И Жихан 2017 онд Mnet-ээс зохион байгуулсан "Produce 101 Season" шоунд оролцож, айдол болохоор өрсөлдөж байсан юм. Хэдийгээр хамтлагийн дуучин болж чадаагүй ч кино урлагт амжилттай хөл тавьж, хэд хэдэн кинонд дүр бүтээсэн түүнийг харамсалтайгаар амиа алдсанд үзэгчид эмгэнэн, гашуудсаар байна.
Сэтгэгдэл ( 0 )