ИТЭВОН | Осолтой холбогдуулан цагдаагийн хоёр ажилтныг БАРИВЧИЛЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 26

 

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Сөүл хотын дүүргийн шүүхээс Итэвонд болсон осолтой холбогдуулан цагдаагийн өндөр дээд албан тушаалтай хоёр алба хаагчийг баривчлах тушаал гаргажээ. 

Ёнсан хотын цагдаагийн газрын дарга асан И Им Жэг мэргэжлийн хайхрамжгүй байдал гаргаснаас үүдэн олон хүний амь нас хохирсон, гэмтсэн хэрэгт буруутган баривчилжээ. Түүнийг Хэллоуний баярын өдөр олны хөл хөдөлгөөн ихсэх тухай сэрэмжлүүлэг хүргэсэн ч олон нийтийг хяналтдаа авах арга хэмжээ аваагүй, хэрэг гарснаас цагийн дараа хэргийн газар ирсэн хэмээн буруутгаж байгаа аж. 

Яаралтай тусламжийн 112 дугаарын албаны дарга асан Сун Бён Жүг мөн И Им Жэтэй ижил шалтгаанаар баривчилжээ. 

Арванхоёрдугаар сарын 5-нд шүүхээс Сөүл хотын цагдаагийн газрын нууц албаны ажилтан асан Ким Жин У нарыг баривчлах анхны зөвшөөрөл өгсөн. Тухайн үед цагдаагийн тусгай мөрдөн байцаах баг И болон Сун нарыг баривчлан зөвшөөрөл хүссэн ч шүүхээс уг хүсэлтийг хүлээж аваагүй. Шалгалтын баг хоёр дахь оролдлого дээрээ И-г урьдчилан сэрэмжлүүлгийн тайланг зохиосон гэх хэрэг нэмж, ял оноохыг хүссэнээр шүүх хүсэлтийг зөвшөөрч ийнхүү баривчлах шийдвэр гаргажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top