Сөүл хотын Итэвон дүүрэгт болсон эмгэнэлт үйл явдалтай холбоотойгоор тус дүүргийн дарга Пак Хи Ёныг сэжигтнээр татан, шалгаж байна. Түүнийг тухайн үйл явдал болох өдөр урьдчилан сэргийлэх хангалттай төлөвлөгөөтэй байгаагүйгээс гадна, ослын үед шуурхай хариу арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй хэмээн буруутган шалгаж байгаа ажээ.
Түүнчлэн өнгөрөгч дөрөвдүгээр сард Пакийн баталсан “Итэвон дүүргийн ресторануудын тоог хоёр дахин нэмэгдүүлэх” зөвшөөрөлтэй холбоотойгоор түүнийг буруутгаж магадгүй байгаа юм. Учир нь энэ нь Итэвонд олон хүн цугларах шалтгаан болсон байж мэдэх талаар эх сурвалжууд бичиж байна.
Сөүлийн баруун хэсэгт байрлах Тусгай мөрдөн байцаах албаны байранд ирэхдээ Пак Хи Ён “Би үнэнчээр шалгагдах болно" хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
Итэвон дүүрэгт болсон гамшигт үйл явдалтай холбоотойгоор тус дүүргийн удирдлагуудаас гадна цагдаагийн алба хаагчид, баар рестораны захирлуудыг ч нарийн шалгаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )