БНСУ-ын Сөүл хотын Итэвон дүүрэгт болсон шахцалдааны улмаас амиа алдсан хүний тоо 158-д хүрчээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, нийт 196 хүн гэмтэж, бэртсэнээс 10 нь эмнэлэгт байна гэж тус улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам мэдээлжээ.
Эмгэнэлт явдал аравдугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө болсон билээ. Албан ёсны мэдээллээр, шахцалдааны үеэр 102 эмэгтэй, 56 эрэгтэй амиа алджээ. Тэдний 12 нь 10-20 насны, 105 нь 20-30 насны, 31 нь 30-40 насны, ес нь 40-50 насны хүмүүс байжээ. 50 гаруй насны нэг хүн байсан байна.
Түүнчлэн, гаднын 26 иргэн амиа алдсанаас Ираны тав, Оросын дөрөв, Хятадын дөрөв, Япон, АНУ-ын тус бүр хоёр, Франц, Австрали, Вьетнам, Узбекистан, Норвег, Казахстан, Шри Ланка, Турк, Австрийн тус бүр нэг иргэн байв. Амиа алдсан 24 гадаад иргэний цогцсыг эх орон руу нь хүргүүлжээ.
БНСУ-ын эрх баригчид шахцалдааны шалтгааныг шалгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )