Йемений нийслэл Сана хотод мөнгө тараах хандивын арга хэмжээний үеэр шахцалдаан үүсэж, 80 хүн амиа алджээ.
Хуситуудын “Ансар Алла” хөдөлгөөний хяналтад байдаг тус хотын зүүн хэсгийн Маин дунд сургууль дээр хандив тарааж байсан бөгөөд амиа алдсан хүмүүсийн дунд хүүхдүүд байжээ.
Шахцалдааны үеэр гэмтэж бэртсэн хүний тоо 120 болсон байна. Шархадсан хүмүүсийг ойролцоох эмнэлэгт хүргэжээ.
Хамгийн багадаа 13 хүн хүнд гэмтэл авчээ. Мөнгө тараах хандивын арга хэмжээн дээр олон зуун хүн цугларсан байсан аж.
Тусламжийн арга хэмжээг бизнес эрхлэгчид зохион байгуулсан бөгөөд хоёрыг нь баривчилсан талаар Йемений Дотоод хэргийн яамнаас мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )