Шашны баярын наадмын үеэр үүссэн шахцалдаанд 15 хүн дарагдан амь үрэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 01 сарын 29

Энэтхэгийн умард нутгийн Уттар-Прадеш муж улсын Праяграж хотод болсон Хинду шашны томоохон баяр наадмын үеэр үүссэн шахцалдаанд 15 хүн дарагдан амь үрэгдсэн байна.

Энэтхэгийн эмнэлгийн албаны эх сурвалжаас иш татан AFP агентлагийн мэдээлснээр, Ганга болон Ямуна мөрний бэлчирт орших Праяграж хотод зохион байгуулсан шашны баяр наадамд оролцсон олон хүн гэмтэж бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн ба зарим хүний биеийн байдал хүндхэн байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu