Лондонд Нигерийн дуучин Асакегийн тоглолтыг үзэхээр дугаарлан зогсож байсан хүмүүсийн дунд шахцалдаан үүсэж, 10 хүн гэмтжээ.
Бэртсэн хүмүүсийн дөрөв нь хүнд гэмтэл авсан талаар “Daily Mail” мэдээлсэн байна.
O2 Academy Brixton концертын зааланд болох Асакегийн тоглолтын тасалбар зарагдаж дууссан талаар дуучин өөрөө цахим хуудсандаа бичсэний дараа шахцалдаан үүсжээ.
Хэсэг хүмүүс тоглолт руу тасалбаргүйгээр орохоор оролдсоноос болж шахцалдаан үүссэн байна. Хүнд гэмтэл авсан дөрвөн хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )