Японы Чиба мужийн "Михама" дүүргийн Вакабад байрлах 48 давхар өндөр байшингийн 25 давхраас гурван настай эрэгтэй хүүхэд унасан хэрэг гаржээ.
Энэ талаарх дуудлага өнөөдөр /2022.11.02/ 14:15 цагийн орчим онцгой байдлын албанд ирсэн байна. Аврагчдыг очиход хүү нэгдүгээр давхрын тагтан дээр унасан байсан бөгөөд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн боловч, ухаан ороогүй аж.
Сэтгэгдэл ( 0 )