Энэ долоо хоногийн эхэнд Сөүлээс өмнө зүгт орших Гванмён хотод эхнэрээ хоёр хүүхдийн хамтаар хөнөөсөн этгээдийг баривчилжээ.
Сэжигтэн оройн 8:00 цагийн үед Кёнги мужид байрлах байрандаа 40 орчим насны эхнэр болон бага, дунд ангийн хоёр хүүгээ хутгалан хөнөөжээ. Тэрээр сэтгүүлчдэд "Буруутай үйлдэл хийсэн минь үнэн" хэмээн ярьсан байна.
Гэр бүлийн маргаанаас үүдэн гэрийнхнээ ийнхүү хөнөөсөн сэжигтэн архаг өвчний улмаас нэг жил орчмын өмнө ажилгүй болсон нэгэн. Үүнээс үүдэн сүүлийн үед байнгын хэрүүл маргаантай байх болсон тухай хөршүүд нь мэдүүлсэн бөгөөд цагдаа нар хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )