III Чарльз хаан, Диана гүнж нарын хоорондын харилцаа хурцадмал байдалд шилжих үед хамгаалалтын албаныхан бие биеээ гэмтээх вий хэмээн санаа зовж байсан тухайгаа удахгүй хэвлэгдэн гарах “The King: The Life of Charles III,” номонд дурсан ярьжээ.
1984 онд Хайгрөү дэх амралтын газар Чарльз болон Диана нар өрөөнөөс өрөө дамжин муудалцаж байхыг харсан Андерсон "Диана ханхүү Харриг төрүүлсний дараа Чарльзыг яагаад бэлгийн харилцаанд орохоос татгалзах болсныг асууж эхэлсэн. Хариуд нь Чарльз ёжилсон байдлаар "Мэдэхгүй юм даа хонгор минь. Би өөрийгөө ижил хүйстэн байж магадгүй гэж бодож байна" гэх хариу өгсөн" гэжээ.
Цаг хугацаа өнгөрөх тусам тэдний харилцаа улам муудаж, маргаан ширүүсч байв. Хамгаалагчид байшинд байх гар буу, винтов зэрэгт санаа зовж байсан тухайгаа дурдсан бөгөөд нэгнийгээ хөнөөх вий, амиа хорлох вий хэмээн үргэлжид сэтгэл түгшдэг байсан тухайгаа дурджээ.
Хэцүү цаг хугацааг туулж байсан хосууд 1981 онд Филлип хааны шахалтаар хуримаа хийхээр болсон. Хурим болохоос өмнөхөн Диана гүнж Чарльз хааныг үйлчлэгч Камилла хэмээх бүсгүйтэй дотно харилцаатай болсныг мэджээ. Хурим болохын өмнөх шөнө сүйт бүсгүй, сүйт залуу хоёул уйлж байсан гэнэ.
1992 онд хосууд салахаар шийдсэн. 1996 онд хоёр тийш болсон бөгөөд энэхүү явдлаас ердөө нэг жилийн дараа Диана гүнж 36 насандаа автомашины ослоор таалал төгссөн юм.
Одоогийн хатан Камилла 1995 онд нөхрөөсөө салсан. 2005 онд Чарльз хаантай гэрлэсэн бөгөөд Диана гүнжийн үхэл золгүй явдал бус эртнээс төлөвлөсөн, санаатай бэлтгэсэн осол хэмээн нэрлэгдээд байгаа билээ.
Сэтгэгдэл ( 1 )
sanaatai allaga ordnii yabuulgaa Charliz hussen titemee abahad Camilla hatan haan bolloo ,Charilz hun taizaas huuhedtei gesen tuunigee hun taiziin erhend hurgeh gej temtseldseer ...Yamr aimshigiin huuramch ertunts bee... Diannagiin huud nar yahin ??! Iim uhaan muutai,zabhai haantai uls yana dooo