Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад улсад албан ёсны айлчлал хийж буй Германы канцлер Олаф Шольцыг АИХ-ын ордонд хүлээн авч уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, "Та бол Хятадын коммунист намын 20 дугаар их хурлын дараа айлчилсан Европын анхны удирдагч, мөн таны албан тушаалаа аваад Хятадад хийж буй анхны айлчлал юм. Энэхүү айлчлал нь харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад, Германы харилцааг дараагийн шатанд хөгжүүлэх сайн төлөвлөгөө гаргана гэдэгт итгэж байна" гэв.
Тэрбээр мөн "Хятад Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой эн онд тохиож байна. Бие биеэ хүндэтгэж, санал зөрөлдөөнөө шийдвэрлэж, нийтлэг ойлголтыг эрэлхийлж, харилцан солилцож, харилцан суралцаж, харилцан ашигтай хамтран ажиллах зарчмыг баримталж байгаа цагт хоёр орны харилцааны ерөнхий чиг хандлага сайн, хурдацтай хөгжинө гэдгийг 50 жилийн түүх нотолж байна. Олон улсын байдал ээдрээтэй энэ цаг үед Хятад Герман нөлөө бүхий гүрний хувьд хамтран ажиллаж, дэлхийн энх тайван, хөгжилд илүү их хувь нэмэр оруулах нь зүйтэй" гэж Ши Жиньпин онцлов.
Эх сурвалж: mongol.cri.cn
Сэтгэгдэл ( 0 )