B.A.P хамтлагийн гишүүн Химчан ДАХИН бэлгийн хүчирхийлэл ҮЙЛДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 07

 

B.A.P хамтлагийн гишүүн асан Химчанд холбогдох бэлгийн хүчирхийллийн шүүх хурал арванхоёрдугаар сард товлогдлоо.

Араваннэгдүгээр сарын 5-ний өдөр холбогдох байгууллагын мэдээлснээр Химчаныг арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Сөүл хотын шүүхэд шүүхээр болжээ. Тэрээр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 17-нд Ханнам-дун дахь шөнийн цэнгээний клубт хоёр эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлджээ. Түүнд аравдугаар сарын 25-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.  Хохирогчдын нэг нь БНСУ-ын иргэн бол нөгөөх нь гадаадын иргэн байжээ. 

Химчан 2018 оны долоодугаар сард 20 гаруй насны эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагдсан. Анхан шатны шүүхээс түүнд арван сар цагдан хорих, 40 цагийн турш бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг эмчлэх эмчилгээнд хамруулах шийдвэр гаргасан бөгөөд тэрээр 2021 оны хоёрдугаар сард давж заалдсан. Тухайн оны дөрөвдүгээр сард болсон даьж заалдах шатны шүүх хурлын үеэр хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн тэрээр дахин бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдож, шүүхэд дуудагдаад байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top