Аарон Картерын найз: Ник дүүгийнхээ төлөө илүү их зүйл хийсэн ч болоосой

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 09

 

"Backstreet Boys" хамтлагийн гишүүн Ник Картерын дүү Аарон Картер өнгөрсөн бямба гарагт Калифорния дахь гэртээ нас барсан байдалтай олдсон билээ. 

Түүний дотнын найз Гари Мадатяан түүний гэр бүлийн амьдрал болон сэтгэл зүйн байдлын тухай дэлгэрэнгүй ярьжээ. Аарон Картер төрсөн ах "Backstreet Boys" хамтлагийн гишүүн Ник Картерыг үнэн сэтгэлээсээ шүтэн биширдэг нэгэн байжээ. Тиймээс түүний хайр халамж, итгэл юу юунаас ч илүү чухал байсан ч харамсалтай нь тэдний харилцаа тийм ч сайн байсангүй юм. Үүнээс үүдэн цөхөртлөө уйлж байсан Аарон Картер найздаа ахтайгаа харилцах харилцаагаа засах шаардлагатай байгаа тухай үргэлж ярьдаг байжээ. 

 

 

Аароны сэтгэцийн эрүүл мэндийн асуудал түүний бусадтай харилцах харилцаанд сөргөөр нөлөөлдөг байсан гэнэ. Гомдоосон хүмүүстэйгээ сайн харилцаатай байхыг хүссэн Аарон засрахын тулд хичээл зүтгэл гаргаж байсан учраас амиа хорлох нь байж боломгүй зүйл хэмээн түүний найз дурджээ. 

 

 

Гари Мадатяан Ник Картерын тухай "Тэр Ааронтой цусан төрлийн холбоотой нэгэн. Тийм болохоор түүнийг Аароны төлөө арай их зүйл хийсэн ч болоосой гэж би бодож байна. Гэхдээ Никийг би шүүхгүй ээ. Би түүнийг хүндэлдэг. Тэр бол авьяаслаг уран бүтээлч. Гэхдээ Аарон ахдаа хэтэрхий хайртай байсан. Сэтгэцийн өвчтэй хүмүүс өөрөөр бодож сэтгэдэг. Хүмүүсийн анхаарлыг татахын тулд янз бүрийн л зүйл хийдэг. Аарон ахынхаа хувьд хэзээ ч хийж болохгүй зүйлсийг хийсэн нэгэн. Гэхдээ тэр тусламж гуйн хашхирч байсан гэдгийг хэн ч анзаараагүй. Түүний хажууд хэн ч байгаагүй нь намайг шархлуулж байна. Ихэнх хүмүүс түүнийг уруу татж, сэтгэцийн асуудлыг нь ашиглаж байсан. Тэд түүнийг өөрсдийгөө сурталчлахын тулд ашигласан.

 

 

2019 онд Ник болон Аароны ихэр Анжел нар түүнийг гэр бүлийнхнээсээ хол байх тушаал гаргуулсан. Энэ нь түүнийг маш ихээр шархлуулсан. Тухайн үед Аарон "Ник намайг амжилтад хүргэхийг хүсэхгүй байна. Тэр намайг үзэн яддаг" гэж хэлж байсан. Тэр маш их ганцаардсан" гэжээ. 

Аарон Картерын гэрээс жороор олгодог эмийн хайрцаг болон савласан агаарын хэд хэдэн лааз олдсон. Энэ нь түүнийг үхэлд хүргэсэн байж болзошгүй гэх таамаглал төрүүлээд байгаа бөгөөд түүнийг чухам юунаас үүдэн нас барсан тухай албан ёсны хариу гараагүй байна. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бар(103.26.193.244) 2022 оны 11 сарын 11

Сэмүт

0  |  0
Top