Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн барилгагүй орон сууцыг улсын комисс хүлээж авахгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 11 сарын 09

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.11.09/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар зарим сайд нар мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар боловсролын салбартай холбоотой хоёр асуудлыг танилцуулж, хэлэлцлээ. Нэгт, цаашид цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг яаж тогтвортой барих вэ гэдэг асуудлыг шийдвэрлэлээ. Энэ жил 124 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулсан. Гурван удаагийн элсэлт хийсэн. Үндсэндээ өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 752 орон сууцны цогцолбор баригдаж байна. Тэгэхэд 20-хон цэцэрлэг барихаар төлөвлөж байна гэх судалгаа бий. Тиймээс цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй орон сууцны хорооллыг ашиглалтад хүлээж авахгүй, хүлээж авсан албан тушаалтанд хариуцлага тооцох ажлыг зохион байгуулна" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хөгшин хүн байна(66.181.187.153) 2022 оны 11 сарын 12

1983онд 3.4 р хороололд 1985 онд 1 р хороололд сургууль цэцэрлэгийн барилга айлын орон сууцуудыг хамтад нь Зөвлөлтийн барилгийн 2 р трёст барьж байлаа одоо бас оросууд гай болсон тэд хийгээгүй газраас урагсан гээд бариад идвээ залуучууд минь!

1  |  0
А(192.82.86.25) 2022 оны 11 сарын 10

Чадах уу амруугаа мөнгө чирүүлээд гөлөг болчихсон байх вий дээ

1  |  0
zochin(192.82.84.17) 2022 оны 11 сарын 09

Unen bol ovoo doo. Odoo l neg ...

0  |  0
1(119.40.103.6) 2022 оны 11 сарын 12

Бас дунд сургуульгүй хороололыг хүлээж авдаггүй баймаар юмаа

3  |  0
Иргэд(66.181.177.236) 2022 оны 11 сарын 10

Орон сууцны хороолол дотор сургууль,цэцэрлэг төлөвлөх норм,стандарт байдаг боловч авилгалаар шийдэж ирсэн учирхүлээн авсан комисс, мах, ер, архитектор, хэл байгуулалтын мэргэжилтэншүүдэд хариуцлага тооц. Жиш: Хурд, Алтай,Баянмонгол гм бараг бүх хорооллоор харчих. Нийтийн эзэмшлийн газрыг СӨХ эзэгнэх хаалт тавиад орон сууцны хороолол руу зөвшөөрөлгүй машинтай хүн оруулахгүй гэнэ. Энэ бол цэвэр завхрал. Нийтийн эзэмшлийн газар шүү....

1  |  0
zochin(203.91.115.48) 2022 оны 11 сарын 09

зөв\n

0  |  0
нарангэрэл(66.181.160.15) 2022 оны 11 сарын 09

зөв хө тэгж байж цэцэрлэгийн асуудал цэгцэрнээ болсон болоогүй барилгуудыг ингэж л хяналт хийх хэрэгтэй

0  |  0
Top