Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.11.09/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар зарим сайд нар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Монгол Улсад зөрчил хянан шалгах ажиллагааг ирэх 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс нэгдсэн мэдээллийн сан, 100 хувь цахимаар шалгаж шийдвэрлэдэг болж байна. Өмнө нь, олон алдаатай статистик мэдээлэл өгч байснаа хүлээн зөвшөөрч байна. Жилд 1.3 сая захиргааны зөрчил бүртгэгддэг, шалгаж шийдвэрлэдэг гэж ярьж байсан. Өнгөрсөн хавар батлагдсан цахимын багц хуулийн хүрээнд Монгол Улсад үйлдэгдэж байгаа бүх хэргийг цаасаар биш цахимаар шалгаж, шийдвэрлэдэг систем рүү ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс орцгооно. Бүрэн шилжих бэлтгэл хангагдсан" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )