NETFLIX | "Squid Game" реалити шоунд алдартнууд оролцоно

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 10

 

"Netflix" түүхэнд байгаагүй өндөр шагналын сантай тоглоомын шоугаа тун удахгүй эхлүүлэх гэж байгаа билээ. Дэлхий дахиныг байлдан дагуулсан "Squid Game" кино бодит амьдрал дээр биеллээ олох бөгөөд тус шоунд оролцох хүмүүсийн сонгон шалгаруулалт хэдийнэ эхэлжээ. 

"Squid Game: The Challenge" шоунд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 456 хүн оролцоно. Ялагч 4.56 сая ам доллар буюу 15 орчим тэрбум төгрөгийн эзэн болно. Энэ нь телевизийн түүхэн дэх хамгийн өндөр мөнгөн шагнал болж байна. 

Шоунд энгийн иргэдээс гадна олны танил хүмүүс оролцох нь тодорхой болоод байна. Тухайлбал, 20 сая ам.долларын хөрөнгөтэй америк блогчин, хэвлэл мэдээллийн ажилтан Перез Хилтон оролцохоор болсон тухай мэдээлэл цацагдаад байна. Тэрээр харгалзагч, эсвэл амиа алдагсад дээр бооцоо тавьдаг VIP нарын дүрд бус 456 оролцогчийн нэг болох гэнэ

Ирэх долоо хоногт тус шоунд оролцох алдартнуудын тухай мэдээлэл цацагдана. Энэ нь шоуг улам бүр сонирхолтой болгож, үзэгчдийн анхаарлыг ихээр татаад байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top