АНУ-ын Пенсилван мужаас гарсан Конгрессын гишүүн агсан Энтони Делюк дахин сонгогдсон тухай “Fox News” хэвлэлд бичжээ.
“Хэдийгээр гишүүн Тони Делюк нас барсан нь бидний хувьд их гарз тохиосон ч сонгогчид түүнд болон түүний ардчиллын үнэт зүйлсэд үнэнч байдалд итгэл үзүүлсээр байгаад нь бахархаж байна” гэж Ардчилсан намын бүс нутгийн салбарын мэдэгдэлд онцолжээ. Делюк өнгөрсөн аравдугаар сарын 9-нд нас барсан байна. Арчилсан намын мэдээлснээр, удахгүй нөхөн сонгууль явуулах гэнэ.
“Local Memphis” хэвлэлийн мэдээллээр, Теннеси мужид үүнтэй төстэй явдал гэрчээ. Ардчилсан намаас гарсан конгрессмен Барбара Купер агсан мөн Төлөөлөгчдийн танхимд дахин сонгогдсон байна. Тэрээр аравдугаар сарын 25-нд хорвоог орхижээ.
АНУ-ын завсрын сонгуулийн санал хураалтын дүн бүрэн гарч дуусаагүй байна. Бүгд найрамдах нам Төлөөлөгчдийн танхимд хяналт тогтоох өрсөлдөөнд давуу байдлаа хадгалсан хэвээр байна. Харин Сенатын танхимын хувьд Бүгд Найрамдах нам, Ардчилсан намын эн тэнцүү байна. CNN агентлагийн мэдээллээр, Бүгд найрамдах нам Төлөөлөгчдийн танхимд 198 суудал, Ардчилсан нам 178 суудал аваад байна. Олонх болоход дор хаяж 218 суудал авах учиртай. Харин Сенатад тус хоёр нам тус бүр 48 суудал аваад байна. Аризона, Висконсин, Жоржиа, Невада мужийн дүн үүнд чухал нөлөөтэй. Жоржиа мужийн эрх баригчид саналын тоо бага зөрүүтэй учир сонгуулийн хоёр дахь шатыг ирэх арванхоёрдугаар сард явуулахыг үгүйсгээгүй байна.
Сэтгэгдэл ( 1 )
Uhdrl Tolgoit Baidang songovol Delhii Suirne \n.Baiden gej Suns yavaad baigaag Delhii Dahin Oilgoosoi