АНУ-ын Конгрессын сонгууль Трампын эрин үе төгсөж буйн дохио болов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 11

 

АНУ-ын Конгрессын завсрын сонгууль Ардчилсан нам, Бүгд найрамдах намыг парламентад олонх болохын төлөөх өрсөлдөөнд эргүүлэн авчирч, АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын эрин үе дуусаж буйг илтгэлээ гэж “The Guardian” хэвлэлийн тоймч Сэмюэль Мойн үзэж байна.

Энэ удаагийн завсрын сонгууль Трампын “худал яриаг” хангалттай олон хүн, тэр дундаа өөрийнх нь Бүгд найрамдах намын гишүүд дэмжихгүй байгааг харуулав. Энэ тохиолдолд ардчилсан намынхан Трампаар “өвчлөхөөсөө” татгалзах учиртай гэж тус хэвлэлд онцолжээ.

“Америкийн улс төр Трампын талаарх олон нийтийн санал асуулга болох эсвэл ардчилал тэсэж үлдэх үү гэсэн асуулт дээр төвлөрсөөр байж болохгүй. Үүний оронд мухардмал байдлаас гаръя гэж бодож байгаа бол ардчилсан намынхан ардчилсан санал тавих хэрэгтэй” гэж Мойн бичжээ. Трампын эрин үеийн төгсөл нь АНУ-ын гол улс төрийн намуудад эдийн засгийн неолиберализм, өмнөх элитүүдийн эцэс төгсгөлгүй цэргийн ажиллагааны хүрээнээс хальсан олонхын эвсэл байгуулах боломж нээгдэж буйн дохио болж байна гэж тоймч үзжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оо(103.26.194.165) 2022 оны 11 сарын 13

Ямар ойлгомжгүй найруулга муутай модон хэллэгтэй мэдээ бэ. Монгол хэлийг минь мөхөөж байна даа. \n

0  |  0
Ss(98.204.176.20) 2022 оны 11 сарын 11

Americ Huud trumpiig l demjdeg shd

0  |  1
zochin(202.126.89.201) 2022 оны 11 сарын 12

балай өвгөн.монголд бас Женко баттулгын үе дууссан эмх замбараагүй сахилга батгүй хулгай луйвраа хаацайлсан хөгийн улс төр хийж байсан хүн.

1  |  5
Top